Найр албан ёсоор эхлэхээс өмнө, тосгоны нэр хүндтэй ахмад буурлууд найрт оролцсон хүмүүст хандан үг хэлдэг нь зуршил болсон ёс юм.
Сурвалжлагчийн хажууд суусан Чэнь Жи-гуан настан танилцуулж хэлэхдээ, Дүнчүүдийн тосгонд ахмад настныг тун хүндэтгэдэж, тосгоны том том үйл хэргүүдийг ахмад буурлууд шийддэг юм гэжээ.
"Манай Дүнчүүдийн тосгон болгонд ахмадчуудын нийгэмлэг байдаг бөгөөд тэд голцуу тосгоны үйл хэргийг удирдан явуулдаг юм. Ямар нэгэн хэрэг тохиолдвол бүгдээрээ зөвшилцдөг, үүнд тосгоны амар амгаланг хамгаалах болон гал түймрээс сэргийлэх зэрэг үйл хэрэг ч багтдаг" гэж Чэнь Жи-гуан настан хэллээ. Чэнь настныг ярьж дуусны дараа, "зуун айлын найр" албан ёсоор эхэлсэн байна.
Дүнчүүд хүчлэг амттай хоол идэх дуртай байдаг юм. "Зуун айлын найр" нь ч мэдээж даршилсан ногоо, саримс, лууван, чинжү, хүчлэг амттай нугасны мах, гахайн мах зэрэг хүчлэг исгэлэн амттай хоолоор гол болгосон байлаа.
"Зуун айлын найр" дээр, Дүнчүүд өөрийн үндэстнийхээ өвөрмөц өнөр амттай дарсаа зочиддоо хүндэтгэн барьдаг юм. Тэдний архи барих заншил нь маш онцлог байдаг: Дүн үндэстний охид хүүчүүд зочдын өмнө очиж дуу дуулан, дараа нь зочны чихнээс нь татаж байж, архиа аманд нь цутгаж өгдөг байна. Ингэвэл сая хүндэт зочноо хүндэтгэн угтсан болно гэж тэд үздэг байна.
Дүн үндэстний бүсгүй Лян Шянь-рүн цай аягалахын зэрэгцээ сурвалжлагчид хэлэхдээ: "Манай уудаг цайг голцуу газрын самар, Ваньдөү буурцаг, цагаан төмс, хуурсан тутрага зэргээр хийдэг юм. Ийм цай нь өнөр амт сайтай бөгөөд харааг сайжруулах, тархи толгойг сэргэг болгох зэрэг үйлдэлтэй байдаг" гэлээ. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/ 1 2 3
|