Хятадын аялал жуулчлал нэвтрүүлгийн өнөөдрийн шинэ дугаараар та бүхэнд Бээжин хотоос ойрхон байрлаж байгаа Чэн дэ хотод хүрч, тэнд байгаа Хятадын Чин улсын хааны зуслангийн ордыг танилцуульяа. Бээжингээс машинаар гарч, умарш 200 гаруй км явбал Хэ бэй мужийн Чэн дэ хотод хүрч очох юм.
Чэн дэ хот дөрвөн талаараа уулаар хүрээлэгдэн байрлаж байна. Уг хотын өмнө талд, урт цагаан хэрэм яг л аврага том ман могой шиг Жин шань уулын хяраар муралзан тахирлан сунаж, нарны гэрэлд алтан өнгөөр туяарна. Энэ хэсэг урт цагаан хэрмийг маш бүрэн бүтнээр нь хамгаалж байгаа бөгөөд, түүнийг Жин шан лин давааны урт цагаан хэрэм гэж нэрлэж байна. Жуулчин Ма Жандүн энэнхүү урт цагаан хэрмийг " онцгой" гэсэн үгээр дүрслэн ярьсан юм. Тэрээр хэлэхдээ:
" Жин шан лин давааны урт цагаан хэрэм маш ауга сүрлэг, маш сүрлэг үзэмжтэй. Энэ хэсэг урт цагаан хэрэм дээр зогсоод доош Чэн дэ хотыг хархад уул хайрхан тэнгэс далай шиг үелэн, өндөр нам сүндэрлэж, урт цагаан хэрэм уулын хяраар байрлан онцын үзэсгэлэн байна гэжээ.
1 2 3
|