Жин шан лин давааны урт цагаан хэрэмд гарбал та хэрмийн тоосгон дээр нь үсэг сийлээстэйг харж болох юм. Эдгээр тоосгон дээр тухайн жилд энэ хэсэг урт цагаан хэрмийг аль дугаар цэрэг анги, хэзээ байгуулсан зэрэг дээр үеийн мэдээ сонин байгаа юм. Жин шан лин давааны урт цагаан хэрэм дээр бас хачин янзын цайжит асрууд байрлаж байна. Эдгээр цайжит асрууд нь олонхдоо хоёр давхартай бөгөөд түүнд долоо найман хүн сууж багтна. Дээр давхарынх нь жижиг өрөө нь цэргийн харуул зогсохдоо салхин борооноос далдлаж байсан газар юм байна.
Урт цагаан хэрмийг уул нь Хятадын төв нутгийн Хан үндэстний хүн ард умард нутгийн нүүдэлчин аймгийн довтлон орж ирэхээс сэргийлэн байгуулсан хамгаалалтын барилга юм. Тэхэд 17-р зуунд урт цагаан хэрмээс умарш районд нутаглан амьдарч байсан нүүдэлчин үндэстэн- Манж үндэстэн Хятадын зүүн хойд нутгаас шууд Хятадын төв нутагт орж, Чин улсын хаант төрийг байгуулсанаар, урт цагаан хэрмийн хамгаалалтын үүрэг нь ч алдагдсан байна. Бээжинд амьдарч байсан Чин улсын хаан урт цагаан хэмээс умарш байгаа тал нутагт хүрч ав гөрөө хийх сонирхолтой байсан юм байна. Чэн дэ хот нь Бээжин болон тал нутгийн дунд байрлаж, мөн энэ газрын уул ус үзэсгэлэн сайхан, өвөл дулаан, зундаа сэрүүхэн байсан болохоор, Чин улсын хаан эзэн энд ордон харш болон цэцэрлэгт хүрээлэн байгуулсанаар, Чэн дэ хот нь Бээжингийн л дараа жагсаагдах улс төр соёлын төв болсон юм.
5 сая 600 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай зуслангийн орд бол Чин улсын хааны Чэн дэ хотын умард дүүрэгт байгуулсан хувийн ордон юм. Гадар талаас нь харахад өндөр том хэрэм газрын байцаа даган өндөр нам муралзан ууланд шургаж, зуслангийн ордыг хүрээлсэнээр, эртний хот шиг болгосон юм. Уулан ордонд орж очвол, номин цэлгэр өвгөн нарс ордон харшуудын хоорондуур жигдрэн, тансаг сайхан ордон харшийн оройг цэнхэр палантай ваараар дээвэрлэж, нисч байгаа гарди галбинга шиг эртгэр сайхан саравчтай нь хачин гоё харагдах юм.
1 2 3
|