• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-15 17:12:16    
Чэн дэ хотонд байгаа хааны цэцэрлэгт хүрээлэн

Хятадын Олон Улсын Радио

     Энэ уулын зуслангийн ордыг Чин улсын гурван үеийн хаан эзэн 87 жил байгуулсан бөгөөд энэ ордонд асар, тагт, сүм, суврага, гудамлиг, гүүр зэрэг олон төрлийн 120 гаруй барилгатай юм гэж жуулчлалын хөтөч хүүхэн Вэй Ли танилцуулан хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ:

     " Энэхүү зуслангийн ордонд ордон харшийн район, уулан район, нуурын район, талын район гэсэн хэдэн районтай юм. Ордон харшийн район нь бол Бээжингийн хааны ордны хураангуй дүр мөн, энэ нь бүхийл зуслангийн ордны 3%-ийг эзлэж байна. Зуслангийн ордны хүрээн дотор нь үнэн уул ус их байрлаж байна. Байгалийн өнгө үзэмж нь ч маш гоё юм гэжээ.

     Ордон харшийн район нь зуслангийн ордны өмнө талд байрлаж байна. Энэ бол Чин улсын үед засаг төрийн хэргийг шийдэх, их ёслол үйлдэх, гадаад орны сайд нарыг хүлээн авч уулзах газар байсан юм. Одоо энд орчин үеийн хүмүүс ши янгууны хувцас өмсөөд, зуу гаруй жилийн өмнөх хааны үлгэрийг тоглон үзүүлж байна.

     Зуслангийн ордыг арав гаруй жилийн өмнө НҮБ-ын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын асуудал эрхэлсэн байгууллага нь дэлхийн өвийн жагсаалтад оруулсан юм. Энэ ордны хамт дэлхийн өвийн жагсаалтад мөн уг ордны эргэн тойронд байрлаж байгаа хааны 12 сүм орсон юм.

     Хааны эдгээр сүм нь өөр өөрийнхээ өвөрмөц онцлогтой. Чэн дэ хотын сүм хийдийн ажлыг гол хариуцан удирдаж байгаа албан тушаалтан Хү Жанчи танилцуулж хэлэхдээ:

     " Зуслангийн ордны эргэн тойрноор байгаа эдгээр сүм хийдийг адил бус үндэстэнд зориулан байгуулсан болохоор өөр өөрийнхөө онцлогтой юм. Үндэстэнүүдийн ноёд түшмэд хаан эзэнд бараалхахаар ирэх буюу улс төрийн үйл ажиллагаанд оролцохоор ирвэл, өөрийн гэсэн ажиллаж амасхийх газартай байх ёстой, иймээс эдгээр сүмийг байгуулж өгсөн юм гэжээ.

     Өнөөдөр гэхэд Чин улсын хаант төр нь түүх болон хоцорсон хэдий ч, Чэн дэ хотын сүм хийд, уулан ордон, ордон харшууд бүрэн сайхан хэвээр байгаа бөгөөд дэлхийн аянчин жуулчдын үзэн сонирхох аятай сайхан газар болсоор байна. /Пэрлаймаа орчуулав/


1  2  3