Дэлхий ертөнцийн амьдрал ахуй өнөө явах тусмаа улам баялаг болж, хүмүүс Хятадын ардын гар урлалыг их сонирхдог болсон байна. Хятадын 5000 жилийн шилдэг уламжлалт соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон Хятадын ардын гар урлал нь өвөрмөц их үндэстний онцлог, ил тод орон нутгийн шинж болон соёлын баялаг агуулагдацтайгаараа Хятадын ардын соёлын агуу их аугаа гүнийг харуулж байдаг юм. Одоо та бүхэндээ Хятадын гар урлалын нэг төрөл болох Хятад зангиаг танилцуулъя.
Хятад зангиа бол дэлхийн олон газрын хүмүүсийн өнөө хамгийн их мэдэж байгаа хамгийн өргөн дэлгэрсэн Хятадын гар урлалын бүтээгдэхүүн юм. Түүний гол онцлог бол эх эцэс ганц ширхэг торгон утасаар сүлжиж бүтээдэг. Хятад зангиануудыг хооронд нь холболдуулах юм уу эсэхүүл өлзий дэмбэрлийн бусад чимэг эдлэлтэй нэгтрүүлж хийсэн зүйлүүд нь бүр ч сайхан байдаг. Хятадын эртний соёл шүтээн болон Хятадын ард түмний буянсаг байхыг эрхэмлэдэг сайн сайхны хүсэл эрмэлзэлийг харуулсан Хятад зангианууд нь өлзий дэмбэрлээр сэдэвлэсэн өөр өөр сайхан нэртэй юм.
1 2 3
|