• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-15 17:59:48    
Хятадын ардын гар урлал—Хятад зангиа

Хятадын Олон Улсын Радио

     Манж Чин улсын үед зангиа нь хөгжөөд нэг төрлийн урлаг болсон байв. Зангианы төрөл зүйл өнгө тарлан нь олон байж, чимэглэх хэрэглээ нь маш өргөн болохоор ердын амьдралд сүйх тэрэг, цонхоны хөшөг, орны хөшгөний өлгүүр, хөгжмийн зэмсэг, өнөртний хавтаг, хатгуур шивэх, сондор, нүдэн шилний уут, тамхины уут зэрэгт бүр зангиа зүүж чимэг болгодог.

     Зангианууд нь хэрэглээний юм уу чимэг нэмэх үүрэг гүйцэтгээдгээс гадна бас сайн сайхны хүсэл мөрөөдлийг итгэсэн ёгт утга агуулгатай байдаг. Хятадын эртний яруу найрагт зангиаг уран сайхан дүрслэн бичсэн зүйл их олон бий.

      Хятад хэлэнд дээсний зангиасны же хэмээх үсэг нь эвсэг найрамдуу гэсэн санааг илтгэсэн маш их хайр сэтгэлийг багтаасан үсэг юм. Энэ же үсэг орсон үгэс нь бүр бүл бүрдэх, элэгсэг дотно, халуун дулаан гэх зэргийн сайхан санааг илтгэсэн байдаг. Үүнээс гадна Хятад үгэнд энэ же болон жи хэмээх хоёр үсэг дуудлага ойролцоо байж, жи нь буян, хишиг, урт наслах, баяр цэнгэл, эд хөрөнгө, амар амгалан, эрүүл энх гэх зэргийн сайн сайхны утга санааг илтгэдэг юм. Хятадынхан сайн сайхныг эрхэмлэдэг болохоор мөн энэ сайн сайхныг илтгэдэг зангиа хэмээх ардын урлаг нь Хятадын уламжлалт соёлын нэг хэсэг болж өнөөг хүрч иртэл уламжлагдсаар билээ.


1  2  3