• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-15 17:59:48    
Хятадын ардын гар урлал—Хятад зангиа

Хятадын Олон Улсын Радио

     Хятад зангиа нь хэдэн мянган жилийн хөгжлийн түүхтэй аж. Судар түүхэнд тэмдэглэснээс үзэхэд, балар эртний үед Хятадын дээдүүл үсэг бичигтэй болтлоо дээс зангидаж хэрэг явдлыг тэмдэглэдэг байсан байв. Хятадын соёлын бүрэлдэн бий болох явцад хүмүүс нэг үе дээсийг тотойм болгож шүтэж байжээ. Хятад хэлэнд "дээс" болон "сахиулсан" гэдэг хоёр үг дуудлага ойролцоо байдаг ба Хятад үндэстэн домог үлгэрт гардаг луу хэмээх бодь гөрөөсийг тотойм болгон шүтэж, өөрсдийгөө лууны хойч гэж хэлдэг. Балар эртний үед хүмүүс шүтэж байсан лууны сахиусны дүрээ дээсний зангианы хувьролоор илтгэж байсан ажээ.

     Хятадын эртний хүмүүсийн амьдралд дээсний зангиа нь маш өргөн хэрэглэгдэж байв. Жишээлбэл эртний хүмүүс хувцсаа бүсээр даруулж тогтоодог байсан. Хожим нь бас нарийхан дээсээр зангидсан товч бий болсон. Хятадын эртний хүмүүс хаш зүүхийг их эрхэмлэдэг тул хашийг цоолж дээс сүвлээд хувьцаснаасаа зүүдэг байжээ. Сүүлд бас олон төрлийн хашийг өлзий зангиа гаргаж холбон зүүж гоёдог болсон байна. Үүнээс гадна эртний Хятад хүмүүс бас тамга сийлж, түүнийгээ зүүж явдаг болсон байлаа. Иймээс эртний тамагны олонхид нь оосор татах сэнжтэй байдаг. Хятадын эрт дээр үед хэрэглэж байсан зэс тольны арын гол хэсэгт барихад дөхөм болгож зохиосон тольны товчноос ч зангиа зүүдэг.

1  2  3