• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-17 17:34:05    
"Хятад Монгол хоёр орны тавиад оны найрамдлын дурсамж"
-Тэтгэвэрт гарсан ахмад сэтгүүлч Борыг сурвалжилсан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

    Тэр үед галт тэрэг байхгүй байсан тул бид машинаар Халх голыг гатлаад Улаан-Хотод ирсэн юм. Үүнд Багшийн сургуулиас 15, Худалдааны техникумаас 5, Мал эмнэлгийн сургуулиас 5, ингээд бидний 25 хүн ирсэн юм. Тухайн үед Улаан-Хот бол Өвөр Монголын төв нь байсан юм. Бид Улаан-Хотод ирээд Хятадын хувьсгалын онол, хувьсгалын тухай суралцсан, Өвөр Монголын засгийн газраас бидний 25 хүнийг олон газарт томилон ажилуулсан юм. Рэнчин, Чулуун, бид 3-ыг өнөөгийн Өвөр Монгол, тухайн үеийн Сүй юань мужид ажилуулсан юм. Сүүлд нь надыг Сүй юань мужийн үндэстний боловсон хүчний сургуульд ажилуулсан юм.

1  2  3  4