• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Thursday    Apr 10th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-17 17:34:05    
"Хятад Монгол хоёр орны тавиад оны найрамдлын дурсамж"
-Тэтгэвэрт гарсан ахмад сэтгүүлч Борыг сурвалжилсан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Энэ бол Монголын засгийн газар болон Хятадын засгийн газрын гэрээний дагуу Бээжинд ирж суралцаж, практик хийж байгаа юм. Өвөр Монголоос 9 орчуулагч ирсэн байгаа, тухайн үед намайг орчуулагчийн ангийн даргаар ажилуулсан юм. Монголын парактик хийх төлөөлөгчид 1954 оны 4-р сараас нэг жил дадлага хийсэн юм. Монголын 28 практик хийх төлөөлөгчдийн хэсэг хүмүүс нь юуны өмнө Бээжин буудалд Хятад хоол хийх, зарим нь Бээжингийн хивсний үйлдвэрт хивс хийх, үүнээс гадна чулуун сйилмэл, ясан сийлмэл, чирбисийн үйлдвэрт чирбис хийхийг сурч, бас зарим нь Тан шань хотноо очиж амьдралын шаазан хийх, Тянь мин хотноо очиж янжуур, шүдэнз, нүүрнийн саван хийхийг сурч байсан юм. Монголын төлөөлөгчдийн ахлагч нь Цэрэн гэсэн их сургуулийн химийн багш, профессор хүн байсан. Бид хоёр өдөр бүр Бээжингээс Тан шань, Тянь жин хотоор явж, би орчуулагчаар ажилж байсан юм. Монголын 28 хүн их амжилтай суралцаж нэг жилийн дараа улсдаа буцсан юм. Тэдний парактик хийсний дараа хийсэн чулуун сийлмэл, ясан сийлмэл нь их гоо байсан юм.

     Энэ нэвтрүүлгийн дэлгэрэнгүй агуулгыг сонсохыг хүсвэл 2005 оны 11-р сарын 11-ний өдөр нэвтрүүлэх "Найрамдлын гүүр"-ийн шинэ дугаарт хандаарай. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв. \


1  2  3  4  
© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040