• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-17 17:34:05    
"Хятад Монгол хоёр орны тавиад оны найрамдлын дурсамж"
-Тэтгэвэрт гарсан ахмад сэтгүүлч Борыг сурвалжилсан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Тавиад оны үед Хятад Монголын харилцаа маш сайн байсан. Монголын урлагын төлөөлөгчид гээд маш олон төлөөлөгчид Хятадад айлчлаж байсан юм. Жишээлбэл Цогзолмаа гуай Бээжин, Өвөр Монголоор тоглож байсан юм. Тухайн үед Монголын нэгэн дугуйн тамирчид ирэх болжээ. Монголын биеийн тамир спортын Дамбаа гэсэн ахлагчтай дугуйн баг Улаанбаатараас Өвөр Монголын Сайхантал, Чуулалт хаалгаар дамжин Бээжинд ирсэн юм. Би Чуулалт халгад очиж тосч авсан юм. Тэр үед Монголын элчин сайдын яамнаас 3-р нарийн бичгийн дарга Дэмөг-Давга бид хоёр Бээжингээс галт тэргээр чуулалт хаалгад очоод Монголын дугуйн багийг хүлээн авч байсан юм. Дараа өдөр нь Монголын дугуйн баг мөн унадаг дугуйгаараа Чуулалт хаалгаас Бээжинд орж ирсэн юм. Үүний дараа Монголоос бас 28 хүний бүрэлдэхүүнтэй Бээжинд ирж практик хийх төлөөлөгчид ирсэн юм.

1  2  3  4