• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-05 15:31:36    
20-р зууны зууны 90-ээд оны үеийн Бээжин хотын 10 том барилга

Хятадын Олон Улсын Радио

     5. Бээжин хотын Чао Ян дүүргийн Хуа Вэй-чао гүүрийн зүүн өмнөд талд байрладаг Нийслэлийн номын сан бол Бээжин хотын олон нийтийн зориулалттай, ерөнхийлсөн чанартай том номын сангийн нэг болно. Бээжин хотын барилгын зураг төслийн судалгааны хүрээлэн уг номын сангийн зураг төслийг хийсэн юм. Нийслэлийн номын сангийн барилгын талбай нь 37 мянган ам метр, өндөр нь 49 метр байдаг бөгөөд газар дээрх хэсэг нь 8 давхарлагтай, ном уншлагын 17 өрөө, 1000 орчим суудалтай байж, 4 сая ширхэг ном хадгалах боломжтой байдаг юм. Номын сангийн дотор нь бас илтгэл тайлан хийх танхим, олон төрлийн үйлчилгээний танхим, үзэсгэлэнгийн танхим, номын дэлгүүр зэрэг 500 танхим газартай байдаг.

     6. Чин Хуа Их Сургуулийн номын сангийн шинэ салбар барилгыг 1991 онд барьж байгуулсан юм. Уг салбар барилгын зураг төслийг Чин Хуа Их Сургуулийн барилгын зураг төслийн хүрээлэн хийсэн байна. 20 мянга гаруй ам метр талбайтай энэ шинэ барилга нь Чин Хуа Юань хүрээлэнгийн төв хэсэгт байрладаг бөгөөд 1919, 1931 онд хоёр удаа байгуулсан хуучин номын сангийн барилгатай нийлж, Чин Хуа Их Сургуулийн төв хэсэг дэх хамгийн том барилга болсон байна.

     Номын сангийн шинэ салбар барилга нь ном хайлтын танхимаар төв болгосон, ном уншлагын өрөөнүүдтэй бөгөөд бас компъютерээр номын хайлт хийж болдог учраас ашиглагчдад маш дөхөм байдаг юм. Номын сангийн шинэ салбар барилгын дотор нь эрдэм шинжилгээний тайлан хийх танхим, үзэсгэлэнгийн танхим, хурлын өрөө, судалгааны газар, компъютерийн үйлчилгээний өрөө, олшруулах үйлчилгээний газар байдаг тул, шинэ хуучин номын сан нь нийлээд, эрдэм шинжилгээний ололт амжилтыг нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх, солилцоо хийх төв болж байгаа юм.

     Чин Хуа Их Сургуулийн номын сангийн шинэ салбар барилгын зураг төсөлд орчин үеийн барилгын хэв намба, Хятадын барилгын уламжлалыг шингээж хадгалсны зэрэгцээ бас түүнийг эргэн тойрны орчин ахуйн байдалтай нэгдэлтэй байлгах, материал сонголт, хэрэглээ ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх зэрэгт онцлон анхаарч байгуулсан тул, "Чин Хуа-юаний содон барилга" гэж уншигчдад нэрлэгдсэн байгаа юм. Дотоод гадаадын барилгын салбарынхан ч энэ барилгын зураг төслийг барилгын ухааны салбар дахь эрдэм шинжилгээний онцгой үнэ цэнэтэй шилдэг зураг төсөл гэж үнэлсэн байна.

     7. Гадаад хэлний хичээл сургалт, судалгаа шинжилгээний хэвлэлийн газрын ажлын том давхар байшин бол ажиллах, худалдаа хийх, зочид хүлээн авах ерөнхийлсөн чанартай үйлчилгээ хангадаг газар юм. Энэ том давхар байшингийн зураг төслийг Хятадын Барилгын Яамны зураг төслийн хүрээлэн, Жүн Шюй барилгын зураг төслийн газар хамтран хийсэн байна. Барилгын ажил нь 2 үе шатанд хуваагдан хийгдэж, нэг дэх шатны барилгын ажил нь 1997 оны 10-р сард дуусч, хоёр дахь шатны барилгын ажил нь 1999 оны 6-р сард дууссан байлаа. Барилгын зураг төслийг хийхдээ, барилгын инженерүүд барилгын хэлбэр төрх болон орон зайг ур дэмтэй ашиглаж, түүнийг хотын тогтмол орчин ахуйтай эвлэг зохицуулсан бөгөөд дорнод өрнөдийн барилгын онцлог шинжийг уялдуулахад анхаарч, Хятад--өрнөдийн соёлын солилцоонд Гадаад хэлний хичээл сургалт, судалгаа шинжилгээний хэвлэлийн газрын эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг ролейг харуулсан юм.

1  2  3