8. Бээжин хотын Жянь Гүө-мэнь гудамжны Бээжингийн галт тэргэний буудллын зүүн талд байрладаг Хэн Жи төвийн зураг төслийг Гуань Шань-мин барилгын инженерийн том байшин барилгын хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Бээжин хотын барилгын зураг төслийн судалгааны хүрээлэн хамтран хийсэн юм. 300 мянган ам метр талбай, газар дээрх хэсэг нь 27 давхарлагаас бүрдсэн энэхүү том давхар байшин бол дэлгүүр худалдаа, зочид буудал, гуанз ресторан, зугаа цэнгээний үйлчилгээ хангадаг газар юм. Хэн Жи төвийн зураг төслийг хийхэд Бээжингийн галт тэргэний буудлын гадар төрхийг хэвээр хадгалах, Чан Ань гудамжны өнгө үзэмж болон эргэн тойрны барилгуудтай зохицонгуй байлгахыг анхаарсан байгаа юм. Хэн Жи төв нь орчин үеийн барилгын үзэл баримтлалыг мөрдсөн мөртөө бас эртний хотын хэв намбыг хадгалсан байдаг.
9. Ван Фү-жин гудамжны умард хэсэгт хуучин Дүн Ань их дэлгүүрийн уулын газар дээр байгуулагдсан 215 мянга гаруй ам метр талбайтай Шинэ Дүн Ань их дэдгүүрийн зураг төслийг Америкийн RTKL зураг төслийн компани хийсэн бөгөөд Шянгангийн Ван Дүн олон улсын хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хятадын уулын Механикийн Аж Үйлдвэрийн Яамны зураг төслийн судалгааны хүрээлэн, Чин Хуа Их Сургууль, Шянгангийн Жэн Хань-жюнь инженер зөвлөхөөр тус тус ажилласан байжээ.
Шинэ Дүн Ань их дэлгүүрийн том давхар байшингийн барилгын ажил 1998 онд дуусч ашиглалтанд орсон юм. Энэ нь дэлгүүр худалдаа, гуанз ресторан, зугаа цэнгээн болон албан ажлын газар зэргийг нэгтгэсэн олон төрлийн үйлчилгээ хангадаг орчин үеийн хөгжлийн түвшинтэй худалдааны төв юм.
Шинэ Дүн Ань их дэлгүүрийн зураг төсөл нь ил тод шинэлэг онцлогтой байдаг. Ван Фү-жин гудамжинд нэвтрэхэд дөхөм болгохын тулд, гудамж руу харсан олон орц гаргаж, дэлгүүрийн дотороо бас нааш цааш зорчих 6 метр өргөнтэй зай үлдээж, хуучин дэлгүүрийн төрх байдлыг нь хэвээр нь хадгалсан байна. Үүний зэрэгцээ, барилгын хэв намбын хувьд эртний хотын онцлог шинжийг хадгалахын хамт, хотын орчин үеийн ахуй байдалтай нийцүүлэхэд анхаарчээ.
10. Чан Ань гудамжны баруун хэсгийн өмнө талд байрладаг Бээжингийн олон улсын мөнгөн гүйлгээний том давхар байшингийн зураг төслийг Бээжин хотын барилгын зураг төслийн судалгааны хүрээлэн хийсэн юм. Энэхүү том давхар байшин бол харьцангуй саланхи байдалтай 4 том ажлын давхар байшин болон нуман хэлбэртэй 2 холбоосоос бүрдсэн, албан ажил, банк, бэлэн хоолны гуанз, машины гарааш зэрэг ерөнхийлсөн үйлчилгээ хангадаг цогцолбор барилга юм.
Авто замын өмнө тал дахь асар том барилгаас Чан Ань гудамжинд үзүүлэх нөлөөг багасгахын тулд, том давхар байшингийн асар том цогцыг гол байшин, ажлын 4 байшин, нуман хэлбэртэй 2 холбоос гэсэн 3 хэсэгт хувааж байгуулсан байна. Том давхар байшингийн нэгдүгээр давхарын орцын дээврийн гол хэсгийг алмас чулуугаар шовгор орой гарган урлаж хийсэн байдаг. /О.Дарамбазар найруулан орчуулав/ 1 2 3
|