• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-05 15:39:59    
Ланьжүчүүдийн шөлтөй татмал гурил хоол идэх заншил

Хятадын Олон Улсын Радио

     Ланьжү бол Хятадын баруун нутгийн Гансү мужийн төв юм. Ланьжүгийн тухай ярихад хүмүүс юуны өмнө тэндэхийн өмөрөмц онцлогтой үхрийн махан шөлтөй татмал гурил хоолыг санадаг юм. Үхрийн махан шөлтөй татмал гурил хоол нь Ланжүчүүдийн хамгийн дуртай хоол дөтийгүй бас Хятадын олон гарзын иргэд цаашлаад гадаадын хүмүүсийн ч ташаагдаг хоол болж байдаг учраас Ланьжүчүүд өмөрмөц онцлогтой энэ хоолоороо бахаархаж болсон байна.

     Ланьжүд үхрийн махан шөлтөй татмал гурил хоолын Лалын гуанз олон байдаг. Гуанзанд дүүрэн хүн суугаад үхрийн махан шөлтөй татмал гурил хоол идэх нь Ланьжүгийн өглөөгийн үүрд хувирашгүй үзэмж гэж хэлж болно. Ажилдаа явах хүмүүс, өглөө биеийн тамирын дасгал хийсэн ахмад настайчууд юм уу цөнхөө үүрсэн хүүхдүүд гэсэнгүй нэг аяга халуун татмал гурил хоол идчихээд шнинэ нэг өдрийн ажил сурлагаа эхлүүлдэг байна.

     Ланьжү хотын соёлын станцад ажилладаг ноён Жи Фэнгийнх гурван ам бүлтэй. Өнөө амьдрал нь сайжирснаас Гуанзанд дуртай хоолоо идэх нь энгийн явдал болсон байна. Олон зүйлийн өнөр амттай хоолыг амсаж үзсэн боловч үхрийн махан шөлтөй татмал гурил хоол нь хамгийн гоё байдаг гэнэ.

     Жи Фэн хэлэхдээ, Ланьжүд би гуч гаруй жил амьдарч байна. Бараг өглөө болгон үхрийн махан шөлтөй татмал гурил хоол иддэг. Ялангуяа гадна газар хэд хоног томилолтоор явахад татмал гурил хоол их эрэгдэг тул, буцаж ирэнгүүтээ татмал гурил хоол идэхийг хүсдэг гэжээ.

1  2  3