• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-05 15:39:59    
Ланьжүчүүдийн шөлтөй татмал гурил хоол идэх заншил

Хятадын Олон Улсын Радио

     Нэг аяга татмал гурил хоолонд үхрийн шөл, цагаан лууван, улаан чинжүүгийн тос, ногоон яньсүй ордог тул, өнгө ялгараад хоолны дуршлыг хүргэдэг юм. Ноён Жифэн хэлэхдээ, нэг аяга үхрийн шөлтөй халуун татмал гурил хоол идэхэд хөлс гарч бие их таатай болдог. Тэр ч байдугай ийм нэг аяга хоолны үнэ нь хоёрхон юань гаруй л байдаг гэжээ.

     Хэдийгээр нэг л аяга татмал гурил хоол гэсэн ч түүнийг хийх технологи нь тийм ч хялбархан биш юм. Зөвхөн үхрийн махны шөлөөр аваад хэлэхэд үхрийн мах, яс, хуажоо гээд хэдэн арван зүйлийн материал орно. Үхрийн шөлийн найруулга нь Ланьжүигийн гуанзуудын өөр өөрийн өвөрмөц онцлогийг харуулсан байдаг. Хэрэглэх материал нь адилгүйгээс гаргасан шөл нь ч өөр өөр үнэр амттай байдаг юм.

     Зарим нэртэй гуанз өвөрмөц онцлогоо хамгаалахын төлөө шөлний найруулгаа нууцалдаг. Ланьжүгийн хамгийн нэртэй "Ма зи лү" үхрийн махан шөлтөй татмал гурил хоолны гуанзны жангууд Ма Зилү энэ жил 75-ын өндөр насан сүүрэртэй болсон боловч шөл найруулах аргаа бусдад мэдэгдэхгүйн тул ганцаараа тусгай өрөөндөө шөлөө найруулсаар байна. Мастер Хао Янь гурил татах ажил хийгээд хорь гаруй жил болж байна. Түний шөл найруулах технологи ч өвөөгөөс нь аавд нь, ааваас нь түүнд үе уламжилж ирсэн байна.
Тэрээр хэлэхдээ, гурил татахад юуны өмнө гурилыг сайн нухаж нийлүүлэх хэрэгтэй. Гурил татах мэрэгжлийн сайн муу нь гол нь хувь хүний дасгалжсэн түвшинд байна. Наад захдаа жил гаруйн хугацаа оролдож байж сая гурил татаж чадна гэжээ.

     Мастер Хао Янь сурвалжлагчид гурил татах явцыг үзүүллээ. Аяган чинээ нухсан гурилыг харж завдахын хооронд хэд нугалан хэдэнтээ татмагц өргөн нарийн нь тэнцвэртэй урт урт татмал гурил болсон байна. Гурилыг өргөн нарийн олон хэлбэрээр татаж болдог байна. Хамгийн нарийн нь нэг ширхэг үсний хир нарийн байдаг .

1  2  3