Сайн-Өлзий: Энэ хүн бол залуу яруу найрагч Понсогийн Цогтнаран болох юм. Тэрээр 1960 оны өвөл Шулуун хөвөөт цагаан хошууны Алтан гадас сумын Шилийн овоо гацааны малчин аав Понсог, ээж Сэрэнжидийн хоёрдугаар хүү болон заяажээ. Аав ээжийн их энэрэл доор соёл эрдмийн халуун мөрийг алдалгүй хөөж, 1982 онд Өвөр Монголын багшийн их сургуулийн монгол хэл утга зохиолын салбар төгч билээ. Ууган бүтээлээ 1980 онд нийтлүүлснээс хойш, одоо тэрээр эрийн цээлд хүрсэн шүлэгчийн нэг болж, 300 гаруй бүтээл нийтлүүлж, уншигч олны ой таашаалд таалагдсаар байна. Одоо тэр Хятадын зохиолчдын эвлэлийн Өвөр монголын хувиар нийгэмлэгийн гишүүн, Шилийн гол аймгийн "Шилийн гол" сэтгүүлийн ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Та 2002 оны зун Монгол улсын их баяр наадмын үеээр Монголын Улаанбаатарт очиж байсан. Энэ тухайгаа манай сонсогчидод юуны өмнө дурсаж ярьж өгөх үү.
1 2 3 4
|