• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-08 22:05:56    
"Шилийн гол" сэтгүүлийн ерөнхий найруулагч П. Цогтнаран Монголд айлчласан тухайгаа ярьсан

Хятадын Олон Улсын Радио

    Цогтнаран: Заа, би 2002 оны 7-р сард Монгол улсын их баяр наадмыг тохиолдуулж Монголд хүрсэн юм. Хятад монгол хоёр орны харилцаа хөгжхийн дагуу, би Монгол улсын уран зохиолч, яруу найрагч хүмүүстэй танил дасал, сайхан ах дүү болж явалцах болсон байна. Үүний дотроос миний нэгэн сайн найз Сүхбаатарын урилгаар би Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 7-р сарын 10-ны өдөр хүрэлцэн очиж, нэг долоо хоногийн сайхан айлчлал хийсэн юм. Хятадын Эрээн хотоос гараад шууд явахад Монголын дорнодын сайхан тал үргэлжлэж, хүн ардын хэл хэлэлгэ яриа бүх зүйл сэтгэлд шурган орж, надаа маш сайхан нөлөө тусгал өгсөн юм. Өглөөний 11 цаг, бага үдийн үеээр Улаанбаатар тэр сайхан хот намайг тосч, торгон хадаг шиг сайхан Туул гол намайг угтаж байсан. Монголд хүрэхтэй зэрэг сайхан монгол ертөнц шууд бие цогцноо тохиолдож, миний сайхан ах дүү Сүхбаатар намайг галт тэргэний өртөөнөөс тосч аваад Улаанбаатарын Хархорин хорооролд байдаг өөрийн гэртээ зочилсон юм.

1  2  3  4