
Үдээс хойно нь Монголын сайхан цэцэрлэг, түүх соёлын дурсгалт газар, Гандан хийд гэдэг Монголын сайхан сүм хийдэд явж үзэн сонирхосон бөгөөд Сүхбаатар бас өөрийн сайхан ах дүү нартайгаа уулзуулж, улсын их баяр наадмыг надтай хуваалцаж байсан юм. Би ер нь Монгол улсын үндэсний их баяр наадмыг үзеэ, сонирхох юм сан гэж бодож байсан юм. Өөрийн үндэсний баяр наадмаа яаж хийж байгаа бол, Өвөр монголын баяр наадамтай адил тал юу байна, ялгаатай зүйл юуу байна вэ гэсэн араггүй ийм асуулт гарч ирдэг юм. Иймэрхүү сониуч бодлоор тэгвэл нэгэн цусны үргэлжлэл болсон зан араншнаараа энэ наадмыг сонирхосон юм. Бөх барилдуулж байна, морь уралдаж байна, сур харваж байна, өөрийнхий нь дүрэмжсэн сайхан уралдаан сэтгэлд их сайхан тааламжтай байсан юм. Тэр жилийн их баяр наадамд Монгол улсын одоогийн аврага Өсөхбаяр түрүүлсэн. Би бүх найр наадмыг их сайхан системтай сонирхосон юм. Үүнээс өмнө Шилийн голд бас Монголын бөхчүүд ирж барилдаж байсан, ийм болхоор бид бас Монгол улсын бөхийн тухай зохих хэмжээний ойлголттой байсан, хэдүйбээр арга барил нь ондоон боловч их сонирхолтой байсан бөгөөд эрийн гурван наадмын их сүр хөгжөөн бүх зүйл их өндөр төвшинд болж байсан юм. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\
1 2 3 4
|