Бид бүхний мэдээж байгаагаар, Yahoo бол интернетын сүлжээний салбарын аварга юм. Өнөөгийн байдлаар, Yahoo компани дэлхийн олон газарт 25 компани худалдан авсан боловч, үүнээс өмнө нь өөрийн хөрөнгөө ерөөс бусдад худалдаж өнгөрөөгүй юм. Ма-Юнь ямар аргаар Yahoo-гийн хөрөнгийг худалдан авсныг хүмүүс тун сонирхдог байна. Энэ тухай Ма-Юнь хэлэхдээ: "Би бусдаас илүү толгой ургасан ч биш, туранхай мөртөө бас муухай царайтай төрсөн л хүн дээ. Гэхдээ эрэгтэй хүний зүс царай болон ухаан билэг нь эсрэг байдаг гэж би үздэг" гэжээ.
2000 онд интернетын сүлжээний эдийн засаг буурахын хирээр, интернетын сүлжээний ажил төрөл нь бууралтын үе шатанд орсон байлаа. Алибаба ч энэхүү эрсдэлийн хувь заяанаас мултарч чадсангүй, хүмүүс итгэл алдарч, чадвартай хүмүүс нь бусад ажилд шилжиж, Алибабагийн Америк дахь хэрэг эрхлэх газар болон дотоодын зарим газрууд дахь хэрэг эрхлэх газрууд нь ч залгаар үүдээ хаасан байлаа. Гэвч Ма-Юнь ер бусын халуун сэтгэл, итгэлийн хүчнээр Алибабагаа ажиллуулсаар ирсэн байна.
Хятадын интернетын сүлжээний ажил төрөл ийм үе шатыг өнгөрүүлсэн нь Ма-Юньд авч хэлбэл мөн муу явдал биш юм гэж Бээжингийн 6688 цаим худалдааны хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөлийн дарга Ван Жюньтао тэмдэглэжээ.
1 2 3
|