"Чухамдаа интернетын сүлжээ бууралттанд орсныг нарийн утгаас нь авч хэлбэл, тэр нь интернетын сүлжээний хөрөнгө оруулагчид болон интернетын мультмедиагийнхны бууралтын үе болно. Хэрэв тиймэрхүү байдал удаан үргэлжилсэн юм бол, Алибаба шиг өрсөлдөх давуу хүчинтэй пүүс компанид сайн болох юм. Цахми худалдааны сүлжээнд орсон Хятадын уламжлалт аж ахуй нэгжийн тоо нь тэр үед харин түргэн нэмэгдсэн байна" гэж тэр хэллээ.
Алибаба компанийн боловсон хүчний нөөц баялгийн мэргэжилтэн Чэнь Аньжи Ма-Юний тухай хэлэхдээ: "Би Ма-Юний өөртөө итгэлтэй мөртөө бас итгэлээ оморхоглол болгодоггүйг маш биширдэг юм. Ямар гайхамшигт хүн боллоо ч гэсэн, хэзээд ялагдахгүй хүн гэж ер байхгүй. Хүн өөртөө итгэлтэй байхын зэрэгцээ бас өөрийгөө хянаж байх хэрэгтэй, ингэвэл сая бусдад амархан ялагдахгүй гэж би үздэг" гэлээ. Бусад түүнийг яаж үнэлж байсан ч Ма-Юнь өөрийн зорьсон замаараа замнасаар байна. Цахим худалаа л сая интернетын сүлжээний алтны уурхайг олборлож чадна гэж Ма-Юнь үздэг юм. /О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав/ 1 2 3
|