• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-15 16:55:45    
Монгол үндэстний геологийн ухааны нэрт эрдэмтэн Ли Сыгуан
(1889—1971 он)

Хятадын Олон Улсын Радио

     Ли Сыгуан бол Хятадын шинжлэх ухааны түүхэн дэх агуу их эрдэмтэн, орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд хамгийн их хувь нэмэр оруулсан, Монгол үндэстний хамгийн нэртэй эрдэмтдийн нэг нь юм. Ли Сыгуан олон улсад ч маш их алдар хүндтэй байж, Хятадын болон дэлхийн ард түмний хүндэтгэлийг хүлээсэн байна. Ли Сыгуан амьд сэрүүн байсан үедээ Хятадын Шинжлэх Ухааны Академийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Хятадын Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Геологийн Яамны сайд зэрэг тушаалд ажиллаж өнгөрсөн юм.

     Ли Сыгуан 1889 оны 10-р сарын 26-ны өдөр Хүбэй мужийн Хуан Ган сяний Хүй Лүн-шань суурины доод Жан Жя-вань хэмээх газрын нэг ядуу гэр бүлд мэндэлжээ. Түүний уулын нэр нь Ли Жүн-күй гэдэг. Ли Сыгуангийн өвөг нь Шэ овогтой монгол хүн байв. Ли Сыгуангийн охин Ли Линий хэлснээс үзвэл, түүний элэнц эцгийнх нь үед амьдрал ахуйн байдал нь маш хүнд байсан болохоор, Ли Сыгуангийн эцэг нь аргагүйн эрхээр Өвөр Монголоос салж, зам дагуу хоол гуйж амь жуусаар Хүбэйд хүрч нутаглан суусан аж. Ли Сыгуангийн эцгийн нэр нь Тан Жюе, өргөсөн нэр нь Жүө Хөү гэдэг байсан ба Шэ, Ли хоёр овгийг зэргээр хэрэглэж байсан болохоор угийн бичиг дуурвих үед "Шэ Ли овогтын угийн бичиг" хэмээн нэрэлсэн гэдэг. Ли Сыгуан бол Жүө Хөүгийн хоёрдугаар хүү нь бөгөөд тэрээр ах дүү зургуул байжээ. Ли Сыгуангийн ээж нь Гүн овогтой Хань үндэстний тариачин бүсгүй байсан юм.

1  2  3