• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-15 16:55:45    
Монгол үндэстний геологийн ухааны нэрт эрдэмтэн Ли Сыгуан
(1889—1971 он)

Хятадын Олон Улсын Радио

     1895 онд Ли Сыгуан аавынхаа багшилж байсан хувийн сургуульд орж бичиг үзжээ. Тэр багаасаа юм бүхэнд сониуч байж, юмны ухааныг олохгүйгээр ер нь дутуу доргон орхидоггүй байсан ба ялангуяа эх байгалийн нууцлаг зүйлд нэн их сонирхолтой байв. Тэр үед Ли Сыгуангийн амьдарч байсан тосгоны захад нь маш том нэг чулуу байсан бөгөөд тэр нь Ли Сыгуангийн бусад хүүхдүүдтэй байнга хамт наадан тоглодог газар байлаа. Эргэн тойронд нь ийм том чулуугүй байтал, тэр чулуу чухам хаанаас ирсэн бол ? гэж тэр тун гайхширч байсан боловч, түүнд тайлбар өгч чадсангүй байв. 30 гаруй жилийн дараа тухайлбал 1933 онд нийтлүүлсэн "Ян Зыжян мөрний урсгал газрын дөрөв дэх мөстлөгийн үе" хэмээх өгүүлэлдээ Ли Сыгуан уг асуудлыг дурдан тэмдэглэж, тэр нь мөстлөгийн үед гарсан чулуу байж мэднэ гэж үзжээ. 1902 оны өвөл Ли Сыгуан Хүбэй мужийн төв Ү Чан хот орж, сургуульд элсэх шалгалтанд оролцжээ. Нэр мэдүүлэх хуудас бөглөхдөө Ли Сыгуан нэр бичих газар нь насаа "ши Сы" 14 хэмээн хятадаар андуурч бичснээ мэдснийхээ дараа, "Ши" үсгийг нь "Ли" болгож засаад үзэхэд, "Ли Сы" гэдэг нэр нь арай ч эвгүй санагдаж арга барагдаж байснаа ханан дээр өлгөөстэй байсан "Гуан бэй сы чүнь" хэмээх илэрхийллийг гэнэт олж хараад нэг санаа орж, "Ли Сы" гэсэн үсгийн ард нь "гуан" үсэг нэмснээс хойш, Ли Жүн-күй гэдэг нэр нь Ли Сыгуан болж өөрчлөгдсөн байжээ.

1  2  3