Ли Сыгуан 1904—1910 онд Японд суралцаж, усан онгоц үйлдэх мэргэжил сурчээ. 1910 онд эх орондоо буцан ирж, Ү Чан хотын аж үйлдвэрийн сургуульд багшаар ажилласан байна. 1912 онд Их Британи орж Birmingham Их Сргуульд уул уурхайн хайгуул шинжилгээ, геологийн чиглэлээр суралцаж, 1919 онд уг сургуульд дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. 1920 онд эх орондоо буцаж, Бээжин Их Сургуулийн геологийн салбарт багшаар ажлласан байна. 1933 онд Ли Сыгуан Ү Хань Их Сургуулийг байгуулах ажилд оролцсон байлаа.
Ли Сыгуан олон жилийн турш эртний биологи, мөстлөг болон геологийн судалгаа шинжилгээ, хичээл сургалтын ажил хийсэн юм. Түүний хамгийн их ололт амжилт бол газрын бүтц зүйг судлах геологийн хүчний ухаан хэмээх шинэ системийг нээсэн явдал болно. Ли Сыгуан газрын тосны хайгуул шинжилгээ, газар хөдлөлт, дөрөв дэх мөстлөгийн судлагаа зэрэг талаар гарамгай үр бүтээлтэй ажиллаж, Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил болон нөөц баялгийн олборлолт ашиглалт, үйлдвэрлэлд баларшгүй гавяа зүтгэл үзүүлсэн юм. 1971 оны 4-р сарын 29-ний өдөр Ли Сыгуан 82 насандаа таалал төгсчээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/ 1 2 3
|