Үүний дотороос дурдах юм бол Сэнгийн Эрдэнэ, Бэгзийн Явуу-Хулан, Бавуугийн Лхагва-Сүрэн, Д. Урианхай, Ц. Хулан П. Хорлоо гэх мэтийн олон сайн зохиолчдын бүтээлийг нийтэлж байсан юм. Би бол Монголын уран зохиолын хувьд, нийгмийн нөлөө тусгалын хувьд ч гэсэн Бэгзийн Явуу-Хулан, Бавуугийн Лхагва-Сүрэн, Дамдинсүрэнгийн Урианхай гэх мэтийн том яруу найрагчдын бүтээлийг их сонирхох дуртай байдаг. Тэдний зохиол бүтээл нь хэл хэлний цэцэн цэлмэг, содон яруу, нөгөө талаар амьдралын сайхан тусгал нь их тодорхой байдаг. Үүгээрээ олон уншигчдийн дур бахыг татдаг соронзон хүчтэй байдаг.
Нөгөө талаар Өвөр Монголын яруу найрагчид Монголын яруу найргийн бүтээлүүдийг өөрийнхөө уйгуржин үсэг бичигт буулгаж, олон олон уншигчдэд танилцуулах дуртай юм. Учир нь тэр бол манай нэг үндэстний, нэг сэтгэхүй, элэг нэгтэй, заяа нэгтэй, зорилго нэгтэй хүмүүсийн бүтээл болох юм, Иймээс юу бодож, юу санаж бичиж байгаа вэ гэдгийг судлах дуртай байдаг, их сониуч байр сууриар хандах дуртай байдаг. Бавуугийн Лхагва-Сүрэнгийн уран бүтээлийг манай Шилийн гол аймгийн олон газрын шүлгийн уралдаанд сонгох шүлэг болгож, хүмүүс түүний шүлгээр маш их уралдаанд орж байдаг юм. Үүнээс гадна Урианхайн шүлгийг хүмүүс бас гүн ухааны талаар судлах дуртай байдаг юм, үүнээс шим тэжээл авч яруу найргийн сууриа улам сайхан авч явах иймэрхүү хүсэлтэй нэг хэсэг хүмүүс байдаг. Бид бас олон төрлийн соёлын үйл ажиллагаагаар дамжуулж Дамдин-Сүрэнгийн Урианхай, Монгол улсын "Мөнгөн од"-ын шагналын эзэн Сүглэгмээ, "Болор цом"-ын эзэн Ц. Хулан нартай уулзаж байсан. Тэд нарын сайхан ярилцлага, заасан хичээлийг нь бас сонсч байсан.
1 2 3
|