Тэд бас манай яруу найраг уран бүтээлд их урам бахтай, Өвөр Монголын яруу найраг нь их өндөр түвшинд байна гэж үнэлж, сэтгэлийн үгээ ярьж байсан юм. Тэд бас өөрийн үзэлттэй байсан, юу вэ гэвэл их Хятадын таван мянган жилийн гүн ухаан шингэсэн бүтээлүүдийг бидэнд өөрийнхөө хэлээр хайралж байгаарай, бид бас Европын өндөр зэргийн үзэл ухамсар шингэсэн, урлагын арга барилыг өөрийнхөө яруу тод хэлээрээ дамжуулж та нарт хүргэж байяа, монгол сайхан яруу найргийг хоёр алган дээрээ тосч байсан бол одоо дөрвөн алган дээрээ тосьэ гэж баяртай хэлж байсан юм. Энэ нь бидэнд авч хэдвэл их зоригзуулал болсон юм. Бавуугийн Лхагва-Сүрэн бол Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч, гурав удаагийн "Болор цом"-ын эзэн, Өвөр Монголд наяад оноос хойш Бавуугийн Лхагва-Сүрэнгийн шүлэг нь олон сэтгүүлд их халуунтай нийтлэгдэж ирсэн юм. Иймээс манай уншигчид түүний шүлгийг их тааламжтай хүлээн авч байдаг юм.
Түүний "Уянгын тойрог" гэдэг том ном нь Өвөр Монголд хэвлэгдсэн, ийм болхоор түүний шүлэг нь хүмүүсийн сэтгэлд их өндөр байр суурьтай, мөн ч Өвөр Монголын зохиолчид Бавуугийн Лхагва-Сүрэнгийн хэл хэлэлгээс эхлээд үзэл санааны илэрхийлэл, дотор нь оршиж байгаа гүн утга санаа, үндэстний сайхан үг хэлний дүр сэлтгэлгээ зэрэг нь Өвөр Монголын уран зохиолчдад их таалагддаг юм. Дамдин-Сүрэнгийн Урианхайг их гүн ухааны шүлэг бичдэг гэж манай үеийнхний бас зохих хэмжээний байр суурьтай хүмүүс их сонирхон уншиж, ном сэтгүүл дээрээ нйитлэх дуртай байдаг. Одоо Монголд Рэнчин-Доржийн Энхтуяа, Өлзийтөгс, Галсан-Сүх гэх зэргийн сайхан сайхан шинэ яруу найрагчид гарч байна. Тэд их өөрчлөлт хийж, Монголын уран зохиолын тавцанд их доргилт гаргах, их дэвжээнийг үүсгэх талын хүмүүс их гарч байна. Тэр салхи бас бидэнд их нөлөө тусгал болж байгаа шиг байна. Бид бас эдгээр шинэ залуучуудын бүтээлүүдийг сэтгүүлдээ нийтэлж байна. Манай хоёр орны уран бүтээл их сайн сайхан харилцаатай байна. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв.\ 1 2 3
|