• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-15 18:05:03    
Төвийн үндэсний хэвлэлийн хорооны хянан найруулагч Зоригт болон түүний "Хятад Түвд Монгол харьцуулсан бурхан шашны толь"

Хятадын Олон Улсын Радио

     Сайн-Өлзий: Сайхан өвөлжиж байна уу. "Өнөөдрийн Түвд" нэвтрүүлгээр та бүхэнтэй нэгэн хүнийг уулзуулж байна. Энэ хүний нэрийг Зоригт гэдэг. Тэрээр Бээжингийн Төвийн Үндэсний Хэвлэлийн Хорооны ахмад ажилтан, хянан найруулагч Зоригт багш болох юм.

     Зоригт багш бол 1934 оны 1-р сард Хармөрөн мужийн Дүрвэдэд төрсөн. 1953 оноос 1958 оны хооронд Хармөрөн мужийн Тайлай сяний бага сургуульд багшилж байсан. 1961 онд, Төвийн Үндэсний их сургуулийн хэл бичгийн салбар төгссөн. Их сургууль төгссөн жилдээ Бээжинд байдаг Түвийн Үндэсний Хэвлэлийн Хороонд ажиллаж, мөн сүүлд нь энэ хэвлэлийн хорооны монгол хэлний тасгийн эрхлэгч болсон байна. 1992 онд, профессорын зэргэмжийн хянан найруулагч болсон. Уг хэвлэлийн хороонд 30 гаруй жил ажиллаад 1994 онд тэтгэвэртээ гарсан.

     Тэрээр бол Хятадын хэвлэлийн нийгэмлэгийн үндэсний хэвлэлийн ажилын комиссын тамгын газрын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн найман муж районы монгол хэл бичгийн хамжилцах хэсгийн Бээжин районы монгол хэл бичгийн хамжилцах хэсгийн тамгийн газрын дарга, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

1  2  3