• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-15 18:05:03    
Төвийн үндэсний хэвлэлийн хорооны хянан найруулагч Зоригт болон түүний "Хятад Түвд Монгол харьцуулсан бурхан шашны толь"

Хятадын Олон Улсын Радио

     Зоригт: Заа, энэ номын тухай товч хэлэх юм бол ийм байна. Энэ толь бичиг бол голцуу хятад, монгол, түвд гурван хэлээр хэвлэгдсэн болхоор хятад монголтой юмуу хятад түвд хэлтэй хүн бүр ашиглаж болох юм. Энэ толь бичгийг хэвлэлд гаргаасны зорилго гэвэл бурхан шашныг судалж байгаа буюу суралцаж байгаа хүмүүсийн ажилд дэмжлэг болох болбуу гэж би хувьдаа бодож байна. Толь бичгийг найруулах явцад би Түвд соёлтой ойртолцож, хориод жилийн хугацаанд үзэж сурсан ном, зохиолын дундаас гол үгсийг түүж авсан юм. Үүнээс гадна Хятадын Түвд Хятад том тольнууднаас зарим үгсийг сонгож авсан юм. Энэ нь голцуу шашны нэрсийг орчуулж нэгтгэхэд гарын авлага болж болох юм гэж би хувьдаа бодож байна.

     Сайн-Өлзий: Энэ номын өмнөтгөлд Бээжингийн Найралт найрамдах сүмийн хамб Замяан-Түвдэн ерөөл хайралсан байна. Үүнд:

     Ум сайн амгалан болтугай !
     Эртний мэргэдийн сайн номлолын сүүн далай дор
     Өчүүхэн оюутны шинжлэлийн бүлүүрээр бүлсэнээр
     Охи сайн шимт далайн шинэ тос түүнийг
     Үзсэн бүхний сэтгэлийн харанхуйг арилгаагч зул хэмээн магтмуй !
     Үүн дор шимтсэн ариун цагаан буянаар
     Үндэстэн бүхэн ард түмний нягтралын хүчээр
     Өөдгүй хар зүгийн хүрдний ул мөр
     Өнө үүрд тасран сарнитугай !

      Найралт найрамдах сүмийн хамб Замяан-Түвдэн 2002 оны 3-р сарын 1-ний өдөр гэж бичсэн байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\


1  2  3