Хятадын хэдэн арван мянган жижиг хот суурины дотор Пинёо шиг ийм жижиг хот маш ховор. Энэ хот 14-р зуунаас хойших Мин Чин хоёр төрийн барилгийн байршил болон хэв стелийг маш бүрэн бүтнээр нь хадгалан үлдээсэн болохоор Хятад улсад одоо болтол бүрэн бүтнээрээ байгаа бичиг дурсгалын түүхэт зүйлс болсон байна. Ийм ч учраас энэ жижиг хот нь дэлхийн соёлын өвийн жагсаалтад маш хялбархан жагсаагдсан юм.
Хятадын төв районы Шан ши мужид байрлаж байгаа Пин ёо хот 2700 гаруй жилийн түүхтэй болж байна. Түүхэн дээр энэ хот хэд удаа нүүсэн юм байна. Одоо байгаа Пин ёо бол Мин Чин улсын үед байгуулагсан хот болох юм.
Пин ёод нийт 6000 гаруй метр урт, 12 метр өндөр хэрэмтэй, энэ хэрэм нь Пин ёо хотыг эрс өөр стельтай хоёр ертөнц болгон тасалсан байна. Хотын хэрмийн дотор нь гудамжны байршил буюу иргэдийн орон сууц, дэлгүүр худалдаа гэсэнгүй эртний үеийн хэлбэр төрхөө хадгалан байж байхад хотын хэрмийн гадар талд нь харин орчин үеийн шинэ сияний хот- Пинёо байрлаж байна. Ийм ч учраас Пинёо бол эртний сонгодог барилга болон орчин үеийн барилга хослон жигдэрсэн, сэтгэшгүй хачин үзэсгэлэнт нутаг байгаа юм.
1 2 3
|