Шан шигийн наймаачид ийм зовлонтой байдалд мөнгө гуйвуулах шинэ хэлбэр- " Пиао хао" буюу тэмдэгт гуйвуулах хэлбэрийг үүдсэн юм. 1824 онд Хятадын гуйвуулан солих ажил төрлийг гол эрхэлсэн анхны мөнгөн банк болох " Ри шэн тан" гэсэн байгууллага Пинёод мэндэлсэн байна. Энэ цагаас аваад наймаачид Пинёогийн " Ри шэн тан"-д мөнгөө хадгалуулаад баримт бичгийг нь авч, гадар нутагт байгаа аль нэгэн " Ри шэн тан"-ийн салбараас шаардлагатай үед мөнгө гарган авч болох болсон байна.
Пинёод аялан жуулчилж ирсэн маш олон жуулчид Хятадын банк санхүүгийн хөгжлийн эх үүсвэр болсон " Ри шэн тан"-ийн байдлыг ойлгохыг хүсдэг юм. Өнөө Пинёогийн эртний хотын баруун гудамжинд " Ри шэн тан"-ийн хуучин байр байрлаж байна.
Тухайн үе мандан хөгжиж байсан " Ри шэн тан" өнөө доройтон буурч, түүний дотор Хятадын мөнгний хадгаламжын тэмдэг гэсэн музей байгуулан, жуулчдад сонирхуулж байна. Пин ёод хүрч аялан жуулчилж байсан Японы Токио Их Сургуулийн профессор Хамасита Такеси хэлэхдээ:
Манай Токио их сургуулийн зүүн Азийн соёлын судалгааны институтад Шан ши мужийн эртний банкны данс хар байгаа юм. Бид түүнийг эмхлэн редакторлаад материалын эмхэтгэл нийтэлсэн. Дараа нь бид бас Шан ши мужийн наймаачдын үйл ажиллагааг анхааралдаа авсан, Хятадын дотоодод гэсэнгүй Ази тивд, ялангуяа зүүн Азийн районд тэдний банкны сүлжээ байсан гэжээ.
1997 оны 12-р сард НҮБ-ын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын асуудал эрхэлсэн байгууллагын дэлхийн өвийн комисс Пин ёогийн эртний хотыг " дэлхийн өвийн жагсаалтад" жагсаан оруулсан байна. Уг байгууллага Пин ёоог : " Пин ёогийн эртний хот бол Хятадын Хан үндэстний хотын Мин Чин гүрний үеийн гарамгай үлгэр жишээ мөн, Пин ёогийн эртний хот нь бүх онцлогоо хадгалсан төдийгүй Хятадын түүхийн хөгжлийн явцад хүмүүст ер бусын соёл, нийгэм, эдийн засаг жич шашны хөгжлийг харуулсан бүрэн зураг болсон байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/ 1 2 3
|