Тухайн орон нутгийн жуулчлалын хөтөч хүүхэн Лян Юйрү бидэнд: та хэрбээ нисэх онгоцон дээрээс доош Пинёог харах юм бол, эртний энэ хот нь яг л аврага том яст мэлхий шиг харагдах юм гэж ярьлаа. Тэрээр хэлэхдээ:
Пинёогийн эртний хотын өмнө хэрэм нь яст мэлхийн тэргүүн шиг, хотын хаалганы гадна байрлаж байгаа хоёр худаг нь яст мэлхийн нүд гэсэн үг. Хотын хойд хэрэм нь яст мэлхийн сүүл байгаа юм. Мөн ч бүх Пинёо хотын хамаг дор газар. Хотын бүх тогтмол ус үүнээр урсан гадагш гарна. Эртний хотын зүүн баруун хоёр талд бас дөрвөн жижиг хоттой, тэдгээр хот нь хоёр хоёроор өөд өөдөөсөө хандан байрласан байна. Энэ нь яг л яст мэлхийн дөрвөн хөлийг төлөөлж байгаа шиг байна гэжээ.
Танилцуулсаныг үзвэл эртний хот Пинёод иргдийн дөрвөлжин хашаат орон сууц нийт 3700 гаруй байгаа бөгөөд тэдгээрийн доторхи 400 гаруйг нь маш сайхан хамгаалан үлдээсэн юм байна. Эртний эдгээр орон сууцтай танилцсан жуулчид маш сэтгэл өндөр байдаг. Энд жуулчлан ирсэн жуулчин хүүхэн Ли овогт хэлэхдээ:
Эдгээр барилгууд эртний үеийн онцлогоо бүрэн хэвээр нь хадгалж байна. Тухайн үед Пинёо маш их хөгжсөнийг эдгээр барилгаас харагдаж байна. Пинёогийн хотын дундуур явж байхдаа би олон зуун жилийн өмнөх эртний үед буцсан шиг санагдаж байдаг гэжээ.
Эдгээр том том дөрвөлжин хашаат айлын эзэн нь хэн болох тухай ярьхад, Шан ши мужийн наймаачны тухай танилцуулах шаардлагатай байгаа юм. Шан ши мужийн наймаачид дээр үед банк санхүүгийн байгууллагын хамаг анхны дүр төрх болох " Пиао хао" гэсэн мөнгний хадгаламжын газрыг үүдсэн болохоор маш их нэр алдаршсан байна. 18-р зуунаас хойш Хятадын худалдаа өдрөөс өдөр цэцэглэн хөгжихийн хирээр, хүнд нөсөр төмөрлөг зоосыг нааш цааш зөөх нь маш дөхөмгүй мөртөө алдаж гээх аюултайг улам олон наймаачид ухаарч ойлгосон байна. Энэ асуудал нь наймаа аралжаанд мэргэшсэн Пинёогийн наймаачдад авч хэлбэл нэн ч хүнд асуудал юм. Тэд нар жил болгон маш их хэмжээний мөнгийг хэдэн мянган газрын алс хол байгаа гадар мужаас Пинёодоо зөөвөрлөн авчирна. Тэхэд гадар нутгийн салбар нь мөнгө хэрэглэх үе, наймаачид дахиад л нөгөө хүнд нүсэр мөнгөө зөөж эхэлдэг байна.
1 2 3
|