• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-22 16:44:43    
Төвийн үндэсний хэвлэлийн хорооны хянан найруулагч Зоригт Түвд уламжлалын бурхан шашны тухай ярьсан ярилцлага

Хятадын Олон Улсын Радио

     Сайн-Өлзий: "Өнөөдрийн Түвд" нэвтрүүлгээр та бүхэнд нэгэн хүнийг уулзуулж байна. Энэ хүний нэрийг Зоригт гэдэг. Тэрээр Бээжингийн Түвийн Үндэстний Хэвлэлийн Хорооны ахмад ажилтан, хянан найруулагч, тэтгэвэртээ гарсан Зоригт багш болох юм. Юунд Түвд уламжлалын бурхан шашин гэж хэлдэг вэ? Энэ нь монголчуудын шүтэж байгаа бурхан шашинтай ямар холбоотой вэ?

     Зоригт: Түвд уламжлалын бурхан шашин гэж хэлж байна. Үнэн хэрэг дээрээ Түвдэд дэлгэрэсэн бурхан шашныг хэлж байна. Уг нь бага хүлгийн шашин нь Дорнот Ази, Өмнөд Азиар өмнөөш уламжласан бол их хүлгийн шашин нь хойшоогоо дэлгэрэсэн байна. Түвдэд орж ирсэн, Монголд орж ирсэн бурхан шашин бол бүр их хүлгийн шашин, Түвдэд дэлгэрэсэн шашин болох юм. Хятадад дэлгэрэсэн бурхан шашны лам хуврагийг Хоошон гэж нэрлэдэг, энэ нь манай энэ шашинтай бас адилгүй юм.

1  2  3