• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-22 16:44:43    
Төвийн үндэсний хэвлэлийн хорооны хянан найруулагч Зоригт Түвд уламжлалын бурхан шашны тухай ярьсан ярилцлага

Хятадын Олон Улсын Радио

     Түвдэд дэлгэрсэн бурхан шашныг улааны шашин, шарын шашин, Шагзаагийн аймаг гэж олон аймаг төрөлд хуваадаг. Үүнд монголд дэлгэрсэн нь голцуу Зонховын бүтээсэн шарын шашин болох юм. Зонхово тухайн үед юу гэж шарын шашныг үүдэн бүтээсэн вэ гэвэл тухайн үед шашны дотрох амин хувиа бодох явдал их газар авч байна гээд үүнийг эхнэр авч болохгүй, сүм хийдийг шавьдаа уламжлаж болохоос биш өөрийн хүүд уламжлаж болохгүй гэх зэргээр өөрчлөсөн байна. Үзэл санааны талаар түүний бүтээсэн бурхан шашны гол зүйл нь энэ биеээ бодохгүй, ирэх төрлөө бодох зэргээр өөрчлөсөний улмаас хүмүүсийн тэмцлийн зориг, омог сүрийг ихээр буруулсан байна.

     Сайн-Өлзий: Далай лам, Банчин эрдэнэ гэх цол аль үеээс эхэлсэн юм вэ?

     Зоригт: Далай лам гэх цол бол тухайн үед бурхан шашин монголд дэлгэрээд эхэлсэн боловч тийм их гүн биш байжээ. Эгэл ардын дунд бурхан шашин дэлгэрч эхэлсэн нь Алтан хааны үеэс хойш болох юм. Бурхан шашин улмаар дэлгэрч эхлэх үед Алтан хаан Содном-Замсуд баазар дараа Далай лам гэсэн цол өргөмжлөсөн байна. Түүнийг 3-р дүрийн далай лам гэдэг. Учир нь түүний багшийх нь багш бол Зонховын шавь байжээ, Багшийх нь багш нь 1-р дүрийн Далай лам болж, өөрийн багш нь 2-р дүрийн Далай лам болсон байна. Өөрөө 3-р дүрийн Далай лам болсон байна. Содном-Замсу гэдэг бол түвд нэр болох юм, Замсу гэсэн үг нь далай гэсэн утгатай.

1  2  3