• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-22 16:44:43    
Төвийн үндэсний хэвлэлийн хорооны хянан найруулагч Зоригт Түвд уламжлалын бурхан шашны тухай ярьсан ярилцлага

Хятадын Олон Улсын Радио

     Алтан хаан далай гэсэн үгийг нь зээлээд дээр нь баазар дараа гэсэн бурханы нэр нэмжээ, зарим хүн үүнийг бас Очир-Дорж гэж хэлдэг юм. Энэ хүн 1588 онд Бээжинд ирж Мин улсын хаантай золгох гэж явах замдаа монгол нутагт нас барсан байна. Нас барсны хойно Алтан хааны жич Юндон-Замсүгийг Содном-Замсуг дагаж байсан их лам нар Содном-Замсүгийн хувилгаан гэж Түвдэд мэдүүлсэн байна. Түвдийн дээд давхарга ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Юндон-Замсү бол Далай ламын систем дэх цорын ганц монгол хүн болох юм. Анхны Банчин Эрдэнэ бол бүр түвд хүн болох юм. 4-р дүрийн Банчин-Эрдэнэ бол Гэгээн Гүүш хааны багш болох юм.

     Гүүш хаан Хөхнурыг эзэлсний дараа Түвдийг эзэлж Далай ламаар өмнөд Түвдийг захируулсан байна. Умрад Түвдийг бол 4-р дүрийн Банчинаар захируулсан байна. Далай лам нь Алтан хааны үеээс эхлэн цол олж, хувьлиад ирсэн байна. Банчин Эрдэнийг бол Гүүш хаан Банчин богд гэсэн цол өргөмжлөсөн юм. Банчин гэсэн үг бол түвд үг, таван ухаан нэвтэрсэн их багш гэсэн утгатай. Үүний дараа 1713 онд Манжийн Энх-Амгалан хаанаас 5-р дүрийн Банчин богдод Банчин Эрдэнэ цол өргөмжлөсөн байна. Эрдэнэ гэдэг нь түвд үг, үүнийг монголоор орчуулж авсан юм. Үүнээс хойно Банчин богд гэдэг нэрийг Банчин Эрдэнэ гэж өөрчлөж одоог хүрсэн байна. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв.\


1  2  3