|
Ингэж ярьхад Юаннаны зууш нь өөрийн онцлоггүй гэсэн явдал уу? Гэж сонсогчид маань сонирхож юу магад. Хятадчууд Юннаны зууш хуурлагыг ямар ч онцлоггүй гэдгээр нь онцлох ёстой гэж үнэлж байдаг. Энэ тухай Күнмин нутагтай ноён Ван Юйлин тайлбарлаж хэлэхдээ:
Манай Юннаны зууш Хятадын найман том зуушинд орохгүй. Гэвч зууш болгоны онцлогыг багтааж, зууш болгоны үнэр амтыг гаргадаг байна. Манай нутгийн идээн ч ийм. Жишээлбэл, Сь чуаны халуун үнэр амт, Гуандунгийн чихэрлэг үнэр амт, Шандунгийн шорволог үнэр амт зэрэг нь манай Күнмингийн зуушинд амтлагддаг юм.Тийм болохоор хаа газрын зочин манай энд ирсэн ч нутгийнхаа хоол ундыг идэж ууж, сэтгэл ханхалуун байдаг юм гэжээ.
Нутгийн идээнийг хамгаас сайн хийдэг мөртөө хамгаас төвлөрүүлсэн газар бол хотын төв дэхь Нань пин гэсэн явган хүний гудамж болох юм гэж ноён Ван Юйлин хэлсэн юм. Юннаны нутгийн идээний дотроо " Гүөчиао ми шянь" гэсэн хооол хамгаас амттай юм байна. Энэ хоол зууш нь зуу гаруй жилийн түүхтэй болж байна. Энэ хоол Юннань мужийн зүүн өмнө биеийн Мэн зи сиянаас гаралтай юм байна.
Күнмин хотод өнөө маш олон хүн халуун уур багисан Гүө чиао ми шянь гэсэн хоолыг өдөр тутмын хоол ундааныхаа дутагдаж болшгүй агуулга болгож байна. Энэ хоол нь шөл, тусгай цагаан будаа, амтлагч гурваар бүрэлдэж байна.
1 2 3
|