Өнөөдрийн нийгэмд хүн өндөр биетэй байх нь бусад их олон хүн сонгохын аргагүй ажил мэргэжил тухайлбал сагсан бөмбөгийн тамирчин , хувцасны загвар өмсөгч , нисэх онгоцоны үйлчлэгч зэргээр ажиллах боломжтой бөгөөд зонхилох охид ч насны ханиа хайхдаа бие бялдартай нөхөртөй болохыг хүсдэг байна. Гэхдээ Хятад улсад хэт өндөр болсны улмаас охидын хайрыг олоогүй 50 гарсан ч гон бие гозон толгой хэвээрээ амьдарсаар ирсэн, мөн хэт өндөр биетэй болсны улмаас гэрэээс гарсангүй 30 гаруй жил болсон нэг хүн байдаг юм. 2005 онд түүний биеийн өндөр нь Геннисийн тэмдэглэлд орж, дэлхий дээрх хамгийн өндөр хүн хэмээгдсэн цол хүртсэнээр, түүний амьдралд өөрчлөлт гарсан байна . Энэ хүн бол Өвөр Монголын малчин, 2 метр 361 сантиметр өндөр нуруутай Бао Шишүнь юм.
15-тай байсан үеэс нь Бао Шишүний бие түргэн өсч эхэлсэн бөгөөд 20 нас хүрэхэд нь 2 метр 100 сантиметрт хүрсэн байлаа. Гэвч тэр үед залуу зандан насандаа байсан Бао Шишүнь өндөр биетэйдээ баярлсан биш харин хоол бусдаас их идэж, хувцас хийсэн ч бараа их орж, хаа очиж хоноглосон ч ор нь богинодож, гадна явахад олон хүн хүрээлж гайхан хардаг байсан тул, маш эв хавгүй санагдаж байжээ.
"Тэр үед би бусдаас өндөр болохоор хүмүүс намайг сонирхон хардаг байсан, түүнд нь би дургүйцдэг. 20 гарснаасаа хойш би хүнтэй уулзах дургүй болсон. Бусад хүмүүс над шиг өндөр болохгүй байхад би яагаад ийм өндөр байдаг вэ? Лав өвчин байх аа гэж бодож явдаг байсан" гэж Бао Шишүнь хэллээ.
1 2 3
|