20 гаруй насандаа Бао Шишүнь эмчид үзүүлсэнд хөл нь үе гишүүний хөнгөн шиг үрэвсэлтэй байснаас өөр ямар ч өвчингүй гэсэн дүн гарчээ. Түүний биеийн өндөр нь сагсан бөмбөгийн нэг тасгалжуулагчийн анхаарлыг татаж, түүнийг урьж сагсан бөмбөгөний багт оролцуулсан боловч, биеийн өндрийн давуу тал байхаас биш, хөл нь ширүүн өрсөлдөөнд оролцох боломжгүй тул 2 жилийн дараа аргагүй нутагтаа буцсан байв.
Түүнээс хойш, Бао Шишүнь хөдөө нутагтаа мал маллаж амьдарчээ. 20 гаруй насалж гэр бүл болох шаардлагатай болсон үед хүмүүс түүнд ойр хавийн айлын хэдэн охиныг танилцуулж өгсөн боловч, 2 метр гаруй өндөр биетэй Бао Шишүний царайг харахад дээшээ үлийж харахгүй бол болохгүй байдаг учир, охидууд бүр дургүй байжээ. Уулаасаа ичимтгий зантай Бао Шишүнь үүний улмаас нэн биеэ гольж, бусад хүн түүний аратан амьтан сонирхож байгаа юм шиг харахаас айх болсноор гэрээсээ гарах нь улам цөөрсөн байлаа.
Ах эгч дүү тавуулын дотор, Бао Шишүнь отгон хүүхэд болохоор маш эрхтэй өссөн байжээ. Түүний ач охин Бао Гүйлань хэлэхдээ: "Намайг юм мэдэх болсон үед л авга аав маань ийм өндөр л байсан. Тэр өөрөө бусдаас хамаагүй их өндөр болохоор өөрийгөө өвчинтэй гэж сэтгэл санааны маш их дарамттай байсан юм. Ийм учраас хүнтэй уулзах дургүй, гэрээс ч гарахгүй суудаг байсан юм" гэлээ.
2004 оны 9-р сард нэг бизнесмен түүний тухай дуулаад, гэрт нь хэд удаа очиж, Улаанхад хот дахь халуун тогооны гуанзандаа Бао Шишүнийг рекламын ажилд оролцуулахаар урьсан байлаа. Анх эхлэнгүүтээ гэрийн хүмүүс нь ч гадны амьдралд зохицохгүй болгозой гэж түүнийг явуулах дургүй байсан боловч, Бао Шишүнь дахин давтан бодолхийлсны дүнд тэнд очиж туршин ажиллахаар шийдсэн байлаа.
Бао Шишүнь тэнд очсноос хойш, хаалгаа хаамаар байсан тэр гуанзыг нэг л доор хөл хөгжөөнтэй болгосон байв. Хүмүүс аврага хүнийг харах гэж тэр гуанзанд буух болжээ. Тэр үеийн байдлаа эргэн санаж Бао Шишүнь хэлэхдээ: "Тэр үед миний ажил бол гуанзны дахвар байшингийн нэгдүгээр давхар, хоёрдугар давхараар өдөр бүр үдийн өмнө хагас цагаас нэг цаг, үдээс хойно нэг цаг нааш цааш явах явдал байсан. Ирж сонирхогчид олон болсноор хоол зооглох хүн ч олширсан, гуанзанд өдөр бүр хүн дүүрэх болсон юм" гэжээ.
1 2 3
|