• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-31 15:32:24    
Дэлхий дээрх хамгийн өндөр хүн—Монгол малчин Бао Шишүнь

Хятадын Олон Улсын Радио

     Ингээд Бао Шишүнь хөл хөгжөөн ихтэй хот газартай танилцаж, хол ойрдоо алдартай хүн болсон байлаа. Их олон газраар явж, танил дасал бус хүмүүстэй уулзаж явснаар түүний зан араншин ч хөгжилтэй цовоолог болсон байв. Өнөө, тэр гэдийгээр хятадаар төдий сайн ярьж чадахгүй ч гэсэн, хүмүүстэй ярилцах дуртай болсон байна. Бао Шишүний садан төрөл болох Шю Чэн гэдэг хүн сурвалжлагчид хэлэхдээ, одоо Бао Шишүний үзсэн харсан мэдсэн зүйл олон болсон төдийгүй бас зан араншин нь ч их өөрчлөгдсөн байна гэлээ.

     "Тэр уул нь ичимтгий зантай байсан боловч одоо тийм биш болсон. Найз нөхөд нь олон болохын хирээр, жил цагаан сарын үеэр гэртээ арваад хоног суувал уйдаж , хаа ямар нэгэн газар зугаалахаар явдаг, эсгүүл хүжир тоглодог юм" гэж тэр хэллээ.

     2004 оны сүүлчээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн туслалцаатайгаар Бао Шишүнь геннисийн тэмдэглэлд бүртгүүлэхээр өргөдөл дэвшүүлсэн юм. 2005 оны 7-р сард геннисийн тэмдэглэлийн төвөөс Бао Шишүний биеийн өндөр, физиологийн байдалд нарийн шалгалт шинжилгээ хийсний дараа, түүний биеийн өсөлтийг хэвийн ёсооор өссөн гэж үзээд, түүнд дэлхий дээрх хамгийн өндөр хүн гэсэн үнэмлэх олгожээ.

     Өнөө, Бао Шишүнь байнга нийгэмийн сайн сайхны зохиосон арга хэмжээнд оролцохоос гадна бас гадаад орноор айлчлан соёлын солилцооны зарим ажиллагаанд оролцдог болжээ. Харь орон хол газар явахдаа тэр гэрийн хүмүүс болон 93 өндөр насан сүүдэртэй ааваа их сандаг байна. Бас нутаг усныхаа төлөө ажил үйлс бүтээхийг бодож явдаг юм.

     "Манай нутагт зам муу тул, би асфальтан зам засаж өгье гэж бодож байна. Хожмын хүмүүс үүнийг тэр өндөр нуруутай аврага хүн хийсэн гэж хэлж дурсах байлгүй. Үүнээс гадна, ядуу амьдралтай сайн сурдаг хүүхдэд туслая гэж бодож байна" гэж Бао Шишүнь хэллээ. /О.Дарамбазар орчуулж Урангоо хянав/


1  2  3