• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-07 16:12:09    
Эртний хот Да ли

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужид, 600 гаруй жилийн түүхтэй эртний хот Да-ли байрлаж байна. Одоо Да лийд мөн эртний хотын байршилаа их төлөв хэвээр байлгаж, хотын дотор нь он удаан түүхийг харуулсан хуучин барилга хаа яагүй харагдаж, цөөн бус оршин суугчдын амьдрал ахуйд ч өнгөрсөний хуучин зан үйл уламжлагдсаар байгаа юм. Тэхдээ ч цаг хугацаа улиран өнгрөхийн хирээр, эртний хотод мөн бага бус залуу зандан дүр нэмэрлэж, харахад зөрчилтэй шиг хоёр төрлийн ухаагдахуун энэхүү эртний хотод хослон байна. Хятадын аялал жуулчлал нэвтрүүлгийн өнөөдрийн шинэ дугаараар та бүхэнд энэхүү эртний хотын өнгө үзэмжээс танилцуульяа.

     Юньнань мужийн баруун өмнө талд байрлаж байгаа Да ли хот нь эргэн тойрон 6 хавтгай дөрвөлжин км талбайтай. Эртний хотын хазууд байрлаж байгаа Цан шан уулын орой дээрээс Да ли хотыг харахад, энэ хот нь шатрын хөлөг шиг зээл гудамж нь дөрвөлжлөн байрлаж, он сарыг элээсэн эртний хотын хаалга төв дунд нь сэхүйн сүндэрлэж, хотын хаалгаараа гол болгосон зээл гудамжууд нь эртний хотын дундуур өмнөөс умарш чиглэлтэй дурайж байна.

     Өндөр том, зув зузаан хотын хаалгаар нь дотогш орвол, хар хавтан чулуу дэвссэн нарийхан зам, боржин чулуугаар зийрэглэн босгосон орон сууцны хэрэм хашаа, жич нэг л жигд хөх варан дээвэртэй байшин эдгээр бүхэн нь эртний бор боровжуун, гоё хээнцэр байдлыг харуулна.

1  2  3