• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-07 16:12:09    
Эртний хот Да ли

Хятадын Олон Улсын Радио

     " Гурван зүйлийн амтат цай нь бас өөр нэг учир ёсыг харуулж байгаа юм. Энэ цай нь хүмүүст урьдаар гашууныг амсаж, дараа нь жаргал эдлэх юм. Сайн сайхан амьдрал хялбархан ирсэн биш, сайн амьдралаа нандигнаж явах хэрэгтэй гэснийг хэлж өгч байна. Эргэн бодох цай нь хүмүүст нэг хэсэг замналыг явсаныхаа дараа эргэн харж, явсан замналаа нэгтгэн дүгнэж, аль нь зөв, аль нь буруу болсоныг тунгааж бодох хэрэгтэй гэснийг ухааруулах талд байгаа юм гэжээ.

     Да лигийн цай нь ийм сайхан өвөрмөц онцлогтой байдаг төдийгүй хэдэн зуун жилийн түүхтэй нутгийн идээнүүд ч маш амттай байдаг юм. Энд манай Монголчуудын цагаан идээ шиг хурууд, шорлог будаа гээд л нэлээд олон төрлийн нутгийн идээнтэй юм. Хотын дундах нэг жижиг гуанзанд нутгийн идээн амсаж суусан Бээжин жуулчин Жан Чян хэлэхдээ:

     Эндэх идээн маш амттай, орон нутгийн онцлог ихтэй байна. Би ер нь турах хүсэлтэй байсан юм, энэ турах төлөвлөгөөгөө Бээжиндээ харьсан хойно л эхлүүлэх боллоо гэжээ.

     Эртний хот Да лигийн эдгээр онцлог нь дотоод гадаадын олон мянган жуулчдын сонирхол татаж байна. /Пэрлаймаа орчуулав/


1  2  3