• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-07 16:12:09    
Эртний хот Да ли

Хятадын Олон Улсын Радио

     Да ли бол Хятадын үндэсний цөөнх болох Бай үндэстний голцуу төвлөрөн амьдарч байгаа газрын нэг юм. Бай үндэстний орон сууц нь Хан үндэстний хашаа хүрээт орон сууцаар гол болгон, мөн тухайн орон нутгийнхаа цаг агаар, амьдралын хэлбэр маяг болон гоо зүйн үзэлтдээ тохируулан,өөрийн өвөрмөц онцлогтой " гурван байшинтай, нэг нарт хэрэмтэй" орон сууц болох юм. Бай үндэстний орон сууцны тухай аялал жуулчлалын хөтөч хүүхэн Ли И хэлэхдээ:

     Бай үндэстний орон сууцны олонх нь нэг гол байшин, хоёр чихэвч байшин, гол байшины өмнөх хэрэм эдгээрээр бүрэлдэж байдаг. Үдээс хойш болох бүр нарны гэрэл энэ хэрмэн дээр нь тусч, ойлсон гэрэл нь дахиад хүрээ хашааг гэрэлтүүлж, маш нарлаг сайхан болгодог учраас, ийм хэрмээ гэрэлт хана гэж нэрлэж байгаа юм. Орон сууцны хэрмээ ингэж байгуулсан нь хашаа хүрээндээ нэн сайн нар тусгахын төлөө юм гэжээ.

     Эртний хотын оршин суугчид орон сууцаа гоё сайхан зураг төлөвлөгөө хийж байгуулсан төдийгүй амьдралаа ч маш гоё тохируулж байдаг. Ай болгон хүрээ хашаандаа цэцэг мод тарьж, бараг л айл бүхэн том жижиг нь адил бус цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг.

     Даличуудын амьдралд хуучны уламжлал зүндээ харагдаж байдаг юм. " Гурван зүйлийн амтат цай" уух бол Байчуудын амьдралын дутагдаж болшгүй агуулга болох юм. Эртний Да ли Вангийн хүндэт зочноо зочилдог энэ " гурван зүйлийн амтат цай" бол " гашуун цай", " чихэрлэг амтат цай" болон " эргэн бодох цай" болно. Нэг цайны гуанзны үйлчлэгч хүүхэн бидэнд энэ гурван амтат цайны тухай ярихдаа, энэ цай бол нөн удаан түүхтэй төдийгүй гүн их амьдралын ёс учиртай юм гэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ:

1  2  3