• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-07 16:34:43    
Хятад оронд дэнлүүний урлаг их хөжсөн юм

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын олон газрын зан заншил соёл адильгүй болохоор дэнлүүний урлаг нь ч өөр өөр хэв намбатай болсон байна. Хятадын зүүн нутгийн Жэ жиан мужийн Хай нин хотын Шиа ши жэнь суурьны дэнлүү нь зүүгээр уран сайхан шивэж хийдгээрээ онцлог юм. 1000 гаруй жилийн өмнө түүнийг хаанд өргөц барьцанд барьж байжээ.

     Түүний арлыг нь хулсаар хийж, бүрхүүлийг нь цаасаар наагаад дээр нь зураг зурж, түүнийгээ зүүгээр шивж хээ угалз гаргадаг байна. Нэг дэнлүүнд багадаа 10 мянгаад цаашилбал хоёр гурван зуун мянгаад нүх шивдэг. Тэр зүүний нүхээр тусах гэрэлд буй болох хээ зураг нь маш уран сайхан амьдлаг дүрслэг болдог аж.

     Жя сү мужийн Сү жөү хотын дэнлүү нь уран нарийн хийцтэйгээрээ их нэртэй юм. Тэр газрын жороо морь нэртэй дэнлүү нь хамгийн онцлог юм. Түүний гадар тал нь тагтны хэлбэртэй, давхар ханатай, дотор нь лаа асаахад илчний үйлдлээс болж, дотор талын хана нь хөдөлөхөд тэр ханан дээрх зураг нь гадар талын ханыг нэвтэлж харагдахдаа хүн амьтан нь хөдөлж байгаа юм шиг сайхан байдаг.

      Хятадын зүүн нутгийн Шань дүн мужийн Дэ жөү районы угсраа дэнлүү нь ч их нэртэй юм. Зарим нь бүр арван хэдэн давхар угсарсан байдаг. Үүнийхээ дэнлүү болгон дээр ардын аман үлгэр, ший жүжгийн үлгэр гэх мэтчилэн агуулга давтагдуулахгүйгээр зурдаг. Өмнөд нутгийн Гуан дүнгийн Фө шань районд идэж болдог нэг зүйлийн дэнлүү байдаг. Тийм дэнлүүний хээ зураг нь зурсан биш, сийлсэн ч биш, гүнжидээр шигтгэж хийдэг байна. Тийм болохоор алиа хүүхдүүд хувхлаад идчидэг аж.

   


1  2  3