Сүүлий жилүүдэд манай Бээжин хот улам л олон улсын болох чиглэлээр хөгжиж, хоол ундааны талаар, Бээжинд ирсэн жуулчин гийчид маань шарсан нугас, халуун тогоо зэрэг Бээжингийн нутгийн хоол зууш зооглож болох төдийгүй дэлхийн олон газрын, янз бүрийн үнэр амттай " гадаад хоол зууш"ны гуанзаар орж, тэр сайхан хоол зуушнаас амсаж болох болсон байна. Хятадын аялал жуулчлал нэвтрүүлгийн өнөөдрийн шинэ дугаараар та бүхэнд Бээжинд байрлаж байгаа Вьетнам хоолны хоёр гуанзийг танилцуульяа.
Бээжингийн олон газраар их явдаг гадаадын иргэд " Сан ли түн" гэсэн гудамжыг андахгүй. Хотын зүүн дүүрэг буюу Дүн чэн дүүргийн элчингийн районд байрлаж байгаа Сан ли түн бол баар, Европ хоолны ресторан төвлөрөн байрласан газар юм. Энэ Сан ли түний гадаад оронд зардаг хувцас хунирыг бөөнөөр буюу жижиглэн худалдах наймаа ч маш хөгжилтэй байдаг юм.
Сан ли түний баарын гудамжинд " нам нам" гэсэн нэртэй жижигхэн хоёр давхар байшин байна. Энэ бол Вьетнам хоолны ресторан болох юм.
Энэ рестораньг гадар талаас нь харахад төдийл тансаг том биш ч, дотогш нь орж очиход харин өөр янзаар харагдах юм. Хоолонд орох саруул сайхан танхимд нь хуучны дүүжлүүр сэнстэй, модон цонхон дээр нь хурц өнгийн чимэглэл тохируулж, орсон болгонд дотно сайхан санагдуулна. Бээжинд өнөө хэдийгээр хахир өвлийн хүйтэн цаг боловч, энэ ресторанд тавьж байгаа улаан өнгөт архины шүгий, хулсаар хийж бүтээсэн сандал ширээ, жич жигдрүүлэн тавьсан халуун бүсийн цэцэг навчууд нь зочдод зүүн өмнөд Азийн халуун бүсэд хүрсэн шиг сэтгэгдэл төрүүлнэ.
Энэ ресторанд тавьж байгаа цөөн бус тавьлага болон эд хэрэгслийг рестораны эзэн нь Вьетнамын Сайгон зэрэг газраас Хятадад авчирсан юм байна.
Энэ рестораны нэрийн тухай, энд ажиллаж байгаа ноён Ли И тайлварлаж хэлэхдээ:
" Нам нам гэсэн нэрийг Вьетнам гэсэн нэрийн сүүлийн гурван үсгийн дагуу нэрлэсэн юм. Манай энэ рестораны хоол маш амттай гэснийг ч нам нам гэсэн үгээр илтгэж байгаа юм гэжээ.
1 2 3
|