Бээжинд Вьетнам рестрон ховорхон байдаг бөгөөд нэг ресторанд Вьетнам, Тайланд хоёр орны хоолыг зэргээр зарж байгаа нь нэн ч ховор юм. Чан ань гудамжны Жян гүө зочид буудлын ойролцоо Вьетнам хоол болон Тайланди хоол зэргээр зардаг Тай хэ гүн ресторан байрлаж байна. Тай хэ гүн рестораны үүдэнд Тайландаас авчирсан Тайланди цахирмаа цэцэг тавиастай л харагдаж байдаг. Дотор нь орж очвол, том танхимаа Вьетнам зуушны болон Тайланди зуушны гэж хоёр хэсэгт хуваасан байлаа. Тайланди зуушны хэсгээ улаан ногооноор гялайтал засан чимэглэж, ёстой л Вангийн ордон шиг харагдаж байхад, Вьетнам зуушны хэсгээ харин эртний бор боровжуун стелээр засан чимэглэж, өвсөн малгай, нутгийн янзаар нэхсэн бүс давуугаар чимэглэж, хөдөөгийн онцлогыг харуулсан байна.
Тай хэ гүн ресторанд ирж хоолонд ордог хүмүүсийн олонх нь Бээжинд нэлээд хэсэг хугацаа ажиллаж амьдарч байгаа Вьетнамчууд болон Тайландчууд болох юм. Вьетнамаас Хятадад суугаа элчин сайдын яаманд ажилладаг ноён До Нам трон бол хэд хоног болохгүй л тэр Тай хэ гүн ресторанд хүрч хоолонд ордог хүн юм. Тэрээр хэлэхдээ:
Энд миний хамгаас идэх дуртай жигнэсэн будаан ороомогтой. Эдний хийж байгаа будаан хоол ч болж байна. Манай Ханойд маш том ресторан цөөн байдаг, бид бүр л нэлээд жижиг ресторанд ийм хоолыг идэж байдаг. Жижиг гуанзуудын хоол маш амттай юм гэжээ.
Вьетнам зууш нь тос багатай байдаг болохоор Хятадын цөөн бус зочид энд ирж хоолонд ордог байна. Ялангуяа нарийхан гоолиг галбир төрхтөй байхыг хөөцөлдөж байдаг хүүхэнчүүд Вьетнам зуушинд сонирхолтой байгаа юм. Энэ ресторанд байнга хоолонд ордог Тан Линлин гэсэн хүүхэн хэлэхдээ:
Миний үзэхээр Вьетнам зууш болон хятад зуушны хамаг их ялгаа нь энэ хоёр зуушны үнэр амт адилгүйд байна.Вьетнам зууш нь тос багатай, чихэрлэг, шорволог, халуун зэрэг янз бүрийн амттай. Үүнээс гадна Юй лүү буюу загсан махаар хийсэн амтлагч нь хятадын жянюүтэй адил маш амттай. Энэ рестораны маш олон зууш нь юй лүү гэдэг амтлагчинд дүрж идэх болохоор мариалахаас айх явдалгүй гэжээ. /Пэрлаймаа орчуулав/ 1 2 3
|