Жил болгоны битүүн, цагаан сарын шинийн нэгэнд хятад хүмүүсийн зонхилох нь гэр хотлоороо Төв Телевизийн цагаан сарын баярт зориулсан уран сайхны тусгай нэвтрүүлгийг сонирхож, шинэ жилдээ ордог байна. Энэ оны цагаан сарын уран сайхны тусгай нэвтрүүлгийн шог яриа, хошон урлаг зэрэг ярианы төрлийн ерөнхий зохион төлөвлөгч Хэ Чин-күй бол хошон урлагийн нэрт найруулагч, тариачин гаралтай жүжгийн нэрт зохиолч юм. "Хятадын соёлын цуут хүмүүс" нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар сонсогч та бүхэндээ Хэ Чин-күйн ер бусын амьдралын байдлаас танилцуулъя.
Энэ жил 57-той Хэ Чин-күй бол харсан хүнд шог юмэрлэг сэтгэгдэл төрүүлдэггүй нг эгэл жирийн тариачин юм. Гэвч 20 гаруй жилийн шаргуу хүчин чармайлтаар Хэ Чин-күй аажмаар жүжгийн зохиолч болж, хүмүүсийг инээд баяслаар бялхаасан их олон хошон урлагийн бүтээл, телевизийн жүжгийн зохиол бичиж, үзэгчдийн таашаалыг хүлээсэн байна. Хөдөө нутагт төрж өссөн тэрээр нутаг усандаа маш их хайр сэтгэлгээтэй байдаг бөгөөд түүний зохиол бүтээл нь бүр хөдөө нутгийн ахуй байдлаар сэдэвлэсэн байдаг юм. Хэ Чин-күй хэлэхдээ: "Хатад улс бол хөдөө аж ахуйн том гүрэн юм. Тариачдад маш олон талаар туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. Улс орноос ч арга хэмжээ авч, хөдөө нутгийн илүүц хөдөлмөр хүчийг ажлын байраар хангахад нөхцөл боломж бүрдүүлэн өгч байна. Бид ч тариачдад орчин үеийн хөдөө аж ахуйн шинэлэг үзэл ойлголтыг ойлгуулж, тэдний баяжин чинээлэгжих зам хайж олоход нь туслах хэрэгтэй юм. Тэдний хуучин үзэл ойлголтыг шинэ үзэл ойлголтоор шинэчлэх шаардлагатай юм" гэлээ.
1 2 3
|