• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-15 16:49:28    
Тариачин гаралтай жүжгийн зохиолч Хэ Чин-күй

Хятадын Олон Улсын Радио

      Хэ Чин-күй Хятадын зүүн хойт нутгийн нэг тариачны гэрт төржээ. Тэр багаасаа бичиг үсэг тийм сайн сурч чадаагүй, ааваа дагаж олон жилээр загас агнан амьдарсан бөгөөд том болсныхоо дараа, цэргийн алба хааж, бас хүнсний ногоо худалдах ажил ч хийж өнгөрчээ. Хятадын зүүн хойт нутагт өвлийн улирал нэлээд урт, тариачид энэ улиралд сул сэлүү цаг ихтэй байдаг тул, сонин сэвүүн үлгэр домгийн зүйлс зохиож уйтгар тараадаг байлаа. Хэ Чин-күй ч бусадтай адилаар амьдрлаас сонирхолтой зүйл хайж, үлгэр зохион сул сэлүү цагаа өнгөрүүлэхийг аажмаар сурсан байна.

     "Эр рэнь жуань" гэдэг хоёр хүний харилцаа шог дуулал бол Хятадын зүүн хойт нутагт өргөнөөр тархан дэлгэрсэн, Хань үндэстний соёл болон Манж үндэстний соёлын уялдан нийлсэн, орон нутгийн онцлог шинжтэй мөртөө бас харийн хэв намбатай ардын урлагийн нэг зүйлийн хэлбэр юм. "Эр рэнь жуань" гэдэг энэхүү урлаг нь нэг эрэгтэй нэг эмэгтэй хоёр тоглогч үлгэрт дуулахын зэрэгцээ бүжиглэдэг инээдмийн жүжгийн хэлбэртэй ходогчлох урлаг болно. Хэ Чин-күй тариан ажил хийж, хүнсний ногоо худалдаж байсан үеэдээ мөн цэргийн алба хааж байсан хэдэн жилдээ "Эр рэнь жуан"-ийг дуулж сурсан байжээ. 1979 оноос эхлэн 5 жил гаруйн хугацаанд Хэ Чин-күй ардын хэсэг урлагчдыг дагуулан хөдөө нутгаар тоглолт гаргаж явсан бөгөөд энэ явцдаа ахмад урлагчдаас их зүйлийг сурч, аажмаар "Эр рэнь жуан"-ий мэргэжилтэн болсон юм.

     Хэ Чин-күй зүүн хойт нутгийн соёлдоо маш их хайр сэтгэлгээтэй байдаг. Зүүн хойт нутгийн соёл бол Манж, Монгол, Хань зэрэг олон үндэстний бүрдүүлсэн холимог соёл болох бөгөөд "Эр рэнь жуань" бол түүний доторхи төлөөлөх чанартай бүтээл юм гэж тэр үздэг байна. Өнгөрөгч зууны 80-аад онд Хятадын киноны нэрт удирдаач Жан И-мөүгийн удирдаалж зурагласан кино нь Хятад улсад баруун хойт нутгийн соёлыг сонирхох өрнөлтийг бий болгосон байлаа. Зүүн хойт нутгийн хүн болсны хувьд Хэ Чин-күй зүүн хойт нутгийнхаа соёлыг Хятад даяарт түгээмэлжүүлэх ёстой гэж байнга бодож явах болсон юм.

     "Лю Лао-гэнь" бол Хэ Чин-күйгийн 2 жилийн өмнө орчин үеийн хөдөө нутгийн ахуй амьдралаар сэдэвлэж бичсэн жүжгийн зохиол юм. Уг жүжгийн зохиолыг хоёр бүлэгт телевизийн жүжиг болгон тоглосон бөгөөд түүнд Хэ Чин-күй "Эр рэнь жуан"-ийг бас оруулж, шог юмэрлэг шинжтэй болгожээ. Хөдөө нутагийнхан орчин үеийн тариалагийн соёл, аж ахуй эрхлэлтын шинэлэг үзэл ойлголтыг уламжилж хүргэх гэсэн бол Хэ Чин-күйгийн энэ зохиолыг бичний нэн чухал зорилго болно. Хятадын хөдөө аж ахуй хоцрогдонгуй байгаагийн зангилаа нь үзэл ойлголт хоцрогдонгуй байгаа явдал мөн гэж Хэ Чин-күй үздэг байна.

1  2  3