"'Лю Лао-гэнь' гэдэг зохиолыг бичихдээ би хөдөө нутгийн шинэ үзэл ойлголтыг хэрхэн зохиол бүтээлд харуулахад онцлон анхаарсан юм. Ядуу амьдралыг өөрчлөхөд үзэл сэтгэхүйгээ өөрчлөх хэрэгтэй, энэ үндсэн дээрээ аж ахуйн эрхлэлтийн удирдлагын аргыг эзэмших хэрэгтэй гэсэн санаа оноо оруулах гэсэн болно" гэж Хэ Чин-күй хэллээ.
Хэ Чин-күйгийн зохион бүтээсэн хошон урлаг нь ч сүүлийн жилүүдэд цагаан сарын телевизийн уран сайхны тусгай нэвтрүүлгээр байнга дамжуулагдаж, үзэгч олны сонирлыг татаж сайшаагдаж байна. Хошон урлагийн үзүүлэх үүргийг багаар төсөөлж болохгүй гэж тэр үздэг. Хэ Чин-күй хэлэхдээ: "Хошон урлагийн байр суурь болон үзүүлэх үүргийг хүмүүс битүүний орой банш иддэгтэй адилаар үзэл сэтгэлгээний банш гэж би ойлгодог юм. Хошон урлагт тоглогчид нь өөр өөрийн онцлогтой байдаг нь хүмүүст оюун санаанд янз бүрийн хүртээл болж, алжаалыг тайлж баяр хөөр нэмэрлэдэг байна" гэжээ.
Хэ Чин-күй нэрт хүнд дээшилж зохиол бүтээл нь өдөр ирэх тусмаа ундарч байсан үеэр 2005 оны 8-р сард аз бус хэрэгт залгаагаар учирсан байна. 10 хэдхэн хоногийн дотор түүний их хүү нь машины ослоор эндэж, амьдралын болон урлагийн хань нь гэнэт өчнөөр нас барсан явдал нь Хэ Чин-күйг хязгаалашгүй эмгэнэлт байдалд оруулсан юм. Хэ Чин-күй уй гашуутай хүнд бэрх байдалд орсон үед их олон үзэгчид болон найз нөхөд нь түүнийг хамжлан тусалсан байна. Энэ тухай Хэ Чин-күй хэлэхдээ: "Тухайн үед би дахиж зохиол бүтээл оролдож жүжиг зураглах зэрэг нь надаас хол зайдуу болсон гэж ойлгож байсан юм. Миний зохиол бүтээлийг үзэж сонирхсон хүмүүс надад маш их хайр халамж хүртээсэн. Энэ нь надад тун их зоригжуулал, хүч нэмэр болсон юм" гэжээ.
Амьдралын хүнд бэрхшээлийн өмнө, Хэ Чин-күй бүхийж нугараагүйгээр хариуцлагат сэтгэлгээр тариачдад зориулан нэн олон сайн бүтээл дуурвихаар чармайн ажиллаж байна. Хэ Чин-күй хэлэхдээ, би хөдөө нутгийн ахуй байдлаар сэдэвлэсэн 56 бүлэгт телевизийн жүжиг бичихээр бэлтгэж байна гэлээ. /Э.Цогжилмаа найруулан орчуулав/ 1 2 3
|