Олон улсын радиогийн Монгол хэлний хэлтэст Монгол улсын Үндэсний радиогийн мэрэгжилтэн ирж ажиллаад 14 жил болж байна. Монгол улсын Үндэсний радиогийн мэрэгжилтэнүүд энд ажиллаж байгаа нөхдийнхөө Хятад хэлнээс Монгол хэл рүү орчуулсан мэдээ, материалын үг найжуулагыг хянан тохиолдуулж байдаг юм. Үүний зэрэгцээ бас боломжийн хэрээр "Хятад орон харийн хүний нүдээр" гэсэн буланг хариуцан хийжь гадаадын хүмүүсийн Хятад орны тухай яриа хөөрөө сэтгэгдэлийг дамжуулж ирсэн байна. Харин одоо энэ 3-р сараас эхлэн "Холын хүний дуулгах сонин" гэсэн буланг шинээр нээж хөтлөн явуулах болж байгаа юм байна. Би сонсогч та бүхэндээ энэ булангаар тухайн долоо хоногт юу үзэж харсан хийгээд Хятад улсын хэмжээнд болсон гол гол үйл явдлын тойм, Бээжин хотноо уулзаж учирсан хүмүүсийн сонирхолтой яриа хөөрөг дамжуулж байхаа юуны өмнө илэрхийлье.
Энэ жил Бээжинд их дулаахан өвөл болж өнгөрлөө. Одоо өдөртөө дандаа нэмэх хэмийн дулаантай байна. Ганц хоёрхон удаа цас орлоо. Орсон цас нь өдөртөө хайлдаг болохоор манай Улаанбаатар хот шиг өвөлжин цастай байна гэж үгүй юмаа. Өвөл нь дулаахран болдог болохоор хүмүүс нь хөгшин залуугүй дугуйгаа унаад л орчих юм. Өвлийн цагт дугуйтай хүмүүс дэргэдүүр жирийлгэн өнгөрөх нь их сонин санагдана. Бас жимс, ногоогоо гадаа зээлдээ зарж борлуулсаар өвлийг үдэх юм. Өвлийн гурван сарын хугацаанд мэдээж Шинэ жил, цагаан сар тохиолоо. Шинэ жилийг нэг их сүртэй тэмдэглэдэггүй ч аятайхан ёс журмаар нь ёслоод өнгөрөөдөг бололтой. Албан газрууд нь сүлд мод чимэглэж, гадна, дотор талаа гэрлэн чимэгээр гоёсон харагдана лээ.
1 2 3
|