Энд сонсогч та бүхэндээ нэг зүйлийг сонирхуулж мэдээлье. Италийн Турин хотноо Өвлийн олимпийн наадам саяхан өндөрлөсөн билээ. Хятад улс 1980 оноос хойш Өвлийн олимпид тамирчидаа оролцуулж ирсэн байна. Энэ жилийн Цагаан олимпиас Хятадын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж тедаль хүртсэн орнуудын дотор 14-р байр эзэлсэн байна. Хятад улс 2008 оны Олимпийг зохион байгуулах учраас энэ өвлийн олимпийн үеэр олон хүний бүрэлдүүнтэй томоохон баг төлөөлөгчидийг Туринд илгээж, туршлага судлуулсан байна.
Монгол-Хятадын харилцааны тухайд гэвэл саяхан Бээжин хотод Улаанбаатар хотын захирагч Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид айлчлаж, Бээжин хотын дарга Ван Чишинтэй уулзаж хотуудын харилцааны талаар санал бодлоо солилцсан байна. Хоёр хотын дарга нар энэ үеэр 4 зүйл бүхий санамж бичигт гарын үсэг зурсан байна. Санамж бичгийн дагуу урлаг соёл, аялал жуулчлал, биеийн тамирыг хөгжүүлэх, иргэд хоорондын найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэн ялангуяа оюутан сурагчидын солилцоог сайжруулах, хоёр талын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидийн үйл ажиллагааг харилцан ашигтай байх зарчимаар дэмжих болон бусад ажлуудыг эхлүүлэхээр тохиролцсон байна.
1 2 3
|