• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-01 17:06:47    
Холын хүний дуулгах сонин

Хятадын Олон Улсын Радио

     Харин Цагаан сарын хувьд бол Хятадын ард түмний уламжлалт баяр учраас хөл ихтэй нижгэр тэмдэглэдэг байнаа. Хот орон газар суугаа олон сая хүмүүс ийш тийшээ явж, хөдөө нутагт очиж шинэлж золгодог юм байна. Энэ үед нь ялангуяа төмөр замын нь ачаалал маш их болдог юм байна. Тийм учраас энэ жилийн хувьд гэхэд л 1-р сарын 14-нөөс 2-р сарын 18 хүртэлхи хугацаанд цагаан сарын зорчигчидод зориулж 40 хоногийн ажил өрнүүллээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор 140 сая хүн хот хооронд зорчиж цагаан сарын золголт хийлээ гэж саяхан мэдээлж байна лээ.

     Мөн түүнчлэн Тайвань болон Эх галрынханы хооронд иргэдийн цагаан сарын үйлчилгээнд агаарын тээврийн компаниуд гэрээ хийж тусгай чартерийн онгоцоор үйлчлэж байлаа. Сонирхуулж хэлэхэд Цагаан сарын битүүний орой Бээжин хот тэр аяараа цаасан пуужингийн манайхаар бол сальютын буудлагаар нүргэлж, өнгө өнгийн гэрэлд умбах юм. Энэ ёслол нь Цагаан сарын үеэр гэр орныхоо, гадаа орчиныхоо муу муухайг, харанхуй бүхнийг хөөн зайлуулж, гэрэл гэгээгээр сүлэн цайруулж буй хэрэг юм. Мөн түүнчлэн Хятад хүмүүсийн баяр ёслол тэмдэглэж буй сэтгэлийн илэрхийлэл болох юм.

1  2  3