 Доктор, профессор Ван · Мандаа 2006 оны 1-р сард Улаанбаатарт УБИС-ийн захирал Байгальсайхан, дэд захирал Цолмон нартай хоёр сургуулийн хамтын ажиллагааны тухай ярилцаж байгаа нь
| Сурвалжлагч : Монгол улсын багш нар таны оютан, аспирант нарт ямар чиглэлээр хичээл оров? Доктор, профессор Ван.Мандаа : Байгальсайхан багш голцуу утга зохиолын уран дүрийн онолын талаар дагнасан судалгаа шинжилгээ хийж байгаа юм байна. Тэрээр утга зохиолын онолын сурах бичиг найруулж өнгөрсөн бөгөөд энэ талаар маш олон бүтээл туурвиж хэвлүүлсэн юм. Байгальсайхан багш манай оюутан, апирант нарт голцуу утга зохиолын онолын тухай хичээлүүд орсон. Яруу найрагч Сумьяа багш яруу найргийн туурвилын тухай, мөн өөрийн судалгааны бүтээл—Дар эхийн уран дүрийн асуулдаар хичээл орсон байна.
Сурвалжлагч: Тэдний хичээлийг сонсоод оюутан, аспирант нар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Доктор, профессор Ван.Мандаа : Монгол улсын багш нарын орсон хичээл нь манай оюуан, аспирант нарт маш сонирхолтой, шинэлэг зүйл болсон гэж хэлж болно. Ялангуяа Монгол улсын багш нарын судалгааны арга зүй, судалгааны сэдэв зэрэг нь тэдний сонирхлыг маш их татсан юм.
Сурвалжлагч: Багш та Монгол үндэстний утга зохиолын онолын чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг түлхүү хийж, маш олон өгүүлэл зохиол бичиж нийтэлсэн. Хятад улс болон Монгол улсад монгол утга зохиолыгн онолыг судалсан байдал нь ямар ямар өөрийн гэсэн онцлогтой, хоёр орны эрдэмтэд энэ салбарт цаашид хамтын ажиллагааны ямар ямар ажлуудыг хийх нь зүйтэй гэж та үзэж байгаа бэ?
Доктор, профессор Ван.Мандаа : Өвөр Монгол болон Монгол улсын эрдэмтэдийн монгол үтга зохиолын онол шүүмжлэлийн судалгааны талаар хийсэн ажил нь бүр өөр өөрийнхөө онцлогтой, өөр өөрийнхөө өвөрмөц талтай байдаг. Өвөр Монголд Өвөр Монголын Их Сургуулийн профессор Б.Гэрэлт багш энэ талаар үлэмжхэн ажил хийсэн. Монголын эртний утга зохиолын онол үгэлхүйн талаар энэ эрдэмтэн хэд хэдэн эмхтгэл түүвэр хэвлүүлсэн, мөн судалгааны талаар ч эрдэм шинжилгээнийхэнд нэлээд нөлөө бүхий ганц сэдэвт хэд хэдэн зохиол хэвлүүлсэн юм. Үүнээс гадна, яруу найрагч, профессор Б.Бэринбэх багшийн "Шүлэг зүй", профессор Сөеө багшийн "Шүлэг зүй"-г дурдаж болно. Сүүлийн хэдэн жилд тэдгээр багш нарын бэлтгэн хүмүүжүүлсэн магистрант, докторант нарын эрдмийн зэрэгт горилсон өгүүллүүдийг бас монгол үндэстний утга зохиолын онол шүүмжлэлийн судалгааны талаар ихээхэн алхам хийсэн дорвилог бүтээлүүд болсон гэж үнэлэх ёстой. Гэхдээ нөгөө нэг хүрэлцэхгүй тал нь гэвэл Монгол улсын орчин үеийн уран зохиолын онол шүүмжлэлийн талаархи судалгаа шинжилгээний ажил нь харин сайн хийгдэж чадаагүй, доголдолтой байгаа явдал юм. Судалгааны энэ хүрээнд хая нэг хоёр өгүүлэл алдаг оног гарч бий боловч системтэй болж чадаагүй байсаар байна.
1 2 3
|