• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-15 16:44:12    
Бид Монгол улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөж байна

Хятадын Олон Улсын Радио

 

 

 

 

 

 

 

Доктор, профессор Ван · Мандаа 2006 оны 1-р сард Улаанбаатарт УБИС-ийн багш нартай хамт байгаа нь

     Монгол улсад монгол утга зохиолын онол шүүмжлэлийн талаар судалж байгаа байдал нь ийм байна: Утга зохиолын онолын талаар дээр үед Гаадамба багшийн "Утга зохиолын онолын товч" гарснаас нааш 90-ээд оныг хүртэл утга зохиолын онолын хэд хэдэн сурах бичиг зохиогдож хэвлэгдсэн. Жишээлбэл С.Дулам багшийн "Утга зохиолын онолын үүд", 1989 онд дахиж хэвлүүлсэн Гаадамба багшийн "Утга зохиолын онолын товч", Байгальсайхан багшийн "Утга зохиолын онолын шинжлэл", Энхбаяр нарын зэрэг залуу судлаачдын хийсэн утга зохиолын онол шүүмжлэлийн талаархи дорвилог бүтээлүүд хэвлэгдсэн байна. Тэдний бас нэг доголдол гэвэл Өвөр Монголын онол шүүмжлэлийн зохиол бүтээл, шинжилгээний зүйлүүдийн талаар ойлгож мэдснээр тааруухан байгаа явдал юм. Энэ нь хоёр орны эрдэмтэд өөрийн талыг хэт барьж анхаарсан онцлогтой болгожээ. Үүнийг нэгтгэж системжүүлэн судлах шаардлагатай байна гэж би үзэж байна.

     Сурвалжлагч: Үүнийг солилцооны хувьд дутагдаж байна гэж ойлгож болох юм байна даа.
Доктор, профессор Ван.Мандаа : Тйим ээ.

     Сурвалжлагч: Багш та сая ярилаа. Танай сургууль Монгол улсын УБИХ-тай гэрээ хэлэлцээр байгуулж маш сайхан хамтран ажиллаж байгаа юм байна. Цаашид УБИХ-тай юм уу эсгүүл Монгол улсын бусад их дээд сургуулиудтай багш солилцох, оюутан солилцох, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа хийх талаар ямар бодолтой байгаа вэ?

     Доктор, профессор Ван.Мандаа : Манай сургууль Монгол улсын зарим их дээд сургуультай гэрээ хэлэлцээр байгуулж, 10 хэдэн жил хамтран ажиллаж байна. Ер нь манай улсын олон их дээд сургуулийн дотроос Монгол улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож нягт хамтран ажиллаж ирсний хувьд манай сургууль маш давуу талтай байдаг юм. Жишээлбэл 1995 оноос эхэлж бид МУИС-ийн Монгол Судалын Дээд Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллаад одоо гэхэд 10 гаржй жил болж байна. Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуультай ч 2004 онд гэрээ байгуулаад багш солилцож эхэлсэн. Энэ удаа би Монгол улсад очсон үедээ Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл, Зохиолын Хүрээлэнтэй бас хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Сүүлийн хэдэн жилд бид Монгол улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас 10 хэдэн эрдэмтэн багш нарыг урьж, оюутан, аспирант нартаа тусгай сэдвээр хичээл оруулсан. Үүнээс гадна, эрдэм шинжилгээний ном сэтгүүлээ харилцан солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа шинжилгээ хийх ажлыг эхлүүлээд байна. Цаашид боломжтой бол, оюутан юм уу аспирант солилцож суралцуулах бодолтой байна. Үүнд хоёр тал бүр нааштай байр суурь авч байна. Иймээс энэ талаар бид хамтран ажиллах орон зай маш их байгаа юм. \О.Дарамбазар сурвалжилж редакторлав\


1  2  3